“Монгол цэргийн жавхаа 2015” уралдаан эхэллээ

Twitter Print
2015 оны 04-р сар 13-нд 15:31 цагт
Мэдээний зураг,

“Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны шалгаруулалт эхэлсэн байна. Уралдаанд дотоодын анги, нэгтгэлүүд дээр ээлж дараалан оролцдогоороо онцлогтой. Энэ удаагийн уралдаан Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас эхэлжээ.  

“Монгол цэргийн жавхаа” уралдаанд 2013 онд Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах 25 анги байгууллага оролцож, тэргүүний жагсаалч  ангийг шалгаруулж байсан бол өнгөрсөн онд 27 анги оролцож, тэргүүний тохижилттой байгууллагыг шалгаруулсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа тус уралдаанд энэ жил нийт 30 анги оролцож байгаа бөгөөд цэргийн албан хаагчдын бие бялдарын хөгжлийг түлхүү харгалзан дүгнэх юм. Тус уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалт өнөөдрөөс эхлэн 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл явагдаж шилдэг 9 ангийг шалгаруулах бөгөөд 2 дугаар шатны шалгаруулалт 4 дүгээр сарын 25-наас 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл болно.

Их эзэн Чингисийн талбайд 5 дугаар сарын 23-ны өдөр жагсаалын тоглолт, дуут жагсаалыг дүгнэж шалгаруулалтын дүнг гаргаж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.  

Жилээс жил өргөжин тэлж байгаа уг уралдаан нь иргэн цэргийн-харилцааг бэхжүүлэх, анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдарын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлэх, Зэвсэгт хүчин, бусад цэргийн үйл ажиллагааг нийслэлийн иргэдэд сурталчлах зорилготой ажээ.

Н.Уранзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.