Дэлхий дахин Умард Солонгосын дэглэмд харуусч байна

Twitter Print
2013 оны 12-р сар 13-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын “Чусонг Илбо” сонин өнөөдрийн дугаартаа Хөдөлмөрийн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Чан Сон Тэк  шүүх хурал дээр цаазлуулах ял сонсож буй зургийг нийтэлсэн байна.

БНСУ энэ явдалд  "гүнээ харамсаж" байгааг албан ёсоор мэдэгдсэн тухай Ренхап агентлагаас мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын удирдах газрын дарга Ким Чан Су уг явдалтай холбогдуулан холбогдох яамдыг оролцуулсан шуурхай хуралдааныг Сөүл хотноо зохион байгуулж Умард Солонгосын  улс төрийн нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх тухай таамаглал, дүн шинжилгээг хэлэлцсэн байна.

Олон улсын ажиглагч нар одоогийн удирдагч Ким Чен Ун өөрийн хүрээллийг бий болгох зорилгоор хуучин үеийн удирдагчдын дунд улс төрийн цэвэрлэгээ хийж байна хэмээн дүгнэж байгаа аж. 

АНУ уг гэнэтийн асуудалтай холбогдуулан холбоотон улсууд болон бүс нутгийн хамтын ажиллагааны орнуудтай үүссэн нөхцөл байдлын тухай зөвлөлдсөн байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч  Патрик Вентрэлл энэ тухай мэдэгдээд "Умард Солонгосын нөхцөл байдлыг бид анхааралтай ажиглаж бүс нутгийн орнуудтай болзошгүй нөхцөл байдлын тухай зөвлөлдөж байна. Хэрвээ энэ мэдээлэл батлагдвал Умард Солонгос хэрээс хэтэрсэн, маш хатуу чанд харгис дэглэм барьж байгаагийн нэг тод жишээ болж байна" гэж онцлон тэмдэглэсэн байна. Харин энэ мэдэгдлийн хариуд АНУ-ын Төрийн департаментийн албан ёсны төлөөлөгч  Мари Харф "Бид хэдийгээр баттай эх сурвалжийн мэдээлэл авч чадахгүй байгаа ч Умардын цахилгаан мэдээний агентлагийн албан ёсны энэ мэдээнд эргэлзэхийн аргагүй" хэмээн мэдэгджээ. 

Харин БНХАУ үүнийг өөр өнцөгөөс харж байгаа бөгөөд «Энэ бол БНАСАУ-ын дотоод хэрэг» гэж Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгджээ. Энэ зэрэгцээ БНАСАУ-ын ирээдүй сайн сайхан байх болно: эдийн засаг улам хөгжиж, ард олон нь «аз жаргалтай» байх болно гэж Синьхуа агентлагын мэдээлэлд дурьдсан байна. Хятад улсын хувьд Умардын хамгийн ойрын түнш учраас ийм байр суурины мэдэгдэл хийж чадах байх. Редактор миний хувьд бол Ким Чен Ун эцэг өвгөдөө өрцлөн егүүтгэж байгаа яргачин мэт санагдаж байна. Эдгээр гэрэл зургуудаас харахад залуу Ким ханцуйдаа хутга нуусан дүр төрхтэй байгаа нь илт харагдаж байна. Харамсалтай аж.

Р.Этүгэн

 

 

 

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.