Иран дэлхийн цомд түрүүлж, Монголын шигшээ зургаадугаар байрт орлоо

2015 оны 04-р сар 13-нд 13:58 цагт
Мэдээний зураг,

2015 чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Лос Анжелес хотод болж, дөнгөж сая аваргууд тодорлоо. Энэ удаа ОХУ, Турк, Куба, АНУ, Иран, Беларусь, Азербайжан, Монголын баг тамирчид өрсөлдсөн. Тэмцээний “В” хэсэгт Монголын шигшээ кубыг 5:3-аар хожиж, АНУ-д 8:0, ОХУ-д 5:3-аар ялагдсан билээ. Тэд шагналт тавдугаар байрын төлөө Беларусийн бөхчүүдтэй барилдсан ч 5:3-ын харьцаатай ялагдсан байна.

Харин аваргын төлөө “А” хэсгийн аварга Иран, “В” хэсгээс эхний байраар гарсан эзэн орны бөхчүүдтэй хүчийг үзэж, 5:3-аар хожлоо. Ингэснээр Иран сүүлийн дөрвөн тэмцээнд дараалан түрүүллээ.

1973 оноос хойш зохиогдож буй чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн дэлхийн цомын тэмцээнд хуучин ЗХУ 15, АНУ 13, одоогийн ОХУ 6, Иран 6, Азербайжан 2, Куба 1 удаа алтан медаль хүртсэн түүхтэй. Дашрамд дурдахад манай эмэгтэйчүүд 2015 оны дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн билээ.

Эрэгтэйчүүдийн дэлхийн цомд оролцсон улсуудын амжилт

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.