Засгийн газар Таван толгойн ордыг хөгжүүлэхээр хэлэлцэж урт нэртэй хуулийн хэрэгжилттэй танилцана

Twitter Print
2015 оны 04-р сар 13-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Засгийн ээлжит хуралдаан энэ сарын 13-нд буюу өнөөдөр 16 цагаас болно. Хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэж, 9 асуудалтай танилцахаар төлөвлөгдсөн байна. Хэлэлцэх асуудлуудын тоонд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Таван толгой” нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол, үзэл баримтлалын тухай зэрэг асуудлууд багтаж байгаа ажээ. Харин танилцах асуудлуудад урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан байгуулагдсан ажлын хэсэг үйл ажиллагааныхаа дүнг танилцуулна гэжээ.

Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа эдгээр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх нь олны анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл Таван толгойн ордын гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байгаа энэ үед Монгол Улсын сайд М.Энхсайханы оруулж ирж байгаа энэ асуудлыг монголчууд сонирхохгүй өнгөрч боломгүй юм. Нөгөөтэйгүүр урт нэртэй хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Ноён уултай холбон эсэргүүцэгчид тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа. Харин энэ үед ажлын хэсэг энэ хуулийг хэрэгжүүлэхээр ямар ажиллагаа явуулсанаа ийнхүү өнөөдөр Засгийн газарт танилцуулах гэж байна.

Н.Уранзаяа  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.