Өнгөрсөн баасан гарагт Энэтхэгийн Аруначал Прадеш мужийн Таванг хотод Хятад ба Энэтхэгийн цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүсэж, Энэтхэгийн 20 гаруй цэрэг шархдсан тухай Энэтхэгийн зэвсэгт хүчнээс мэдэгджээ.
Хятадын цэргүүд Энэтхэгийн хилийг давах оролдлого хийсэнтэй холбоотойгоор хоёр улсын цэргүүдийн хооронд мөргөлдөөн үүссэн хэмээх Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Раджнатх Сингх мэдэгдсэн байна.
Хамгийн сүүлд 2020 оны 6-р сард хоёр улсын газар нутгийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний улмаас цэргийн 20 гаруй албан хаагч амиа алдсан билээ.
Энэтхэгийн парламентын өмнө хийсэн мэдэгдэлдээ Батлан хамгаалахын сайд Раджнатх Сингх Хятадын Ардын Чөлөөлөх армийн цэргүүд хоёр улсын хилийн зурвасыг давахыг оролдсон ба Энэтхэгийн цэргүүд "хатуу, шийдэмгий" хариу үзүүлсний дараа талуудын хооронд мөргөлдөөн үүсжээ. Түүний хэлж байгаагаар Энэтхэгийн цэргүүд Хятадын армийн цэргүүдийг хилээр нэвтрэхийг нь зогсоож чаджээ.
Хоёр улсын зэвсэгт хүчний удирдлагууд өнгөрсөн ням гарагт уулзаж хэлэлцсэн ба мөргөлдөөний үеэр цэргүүд шархдсан ч амь насаа алдсан явдал гараагүй байна.
Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хоёр улсын хил дээр гарсан мөргөлдөөнд Хятадын талаас 300-600 цэрэг оролцсон гэж мэдээлж байгаа бол Энэтхэгийн армийн эх сурвалжууд Хятадын Ардын Чөлөөлөх армийн 100-200 орчим цэрэг байсан гэжээ.
Түүнчлэн Хятадын цэргүүд "өмнөхөөсөө илүү түрэмгий, тулалдана гэсэн бэлтгэлтэй байсан" гэдгийг Энэтхэгийн цэргүүд онцолжээ.
Хятадын талаас уг асуудлаар албан ёсоор ямар нэг мэдэгдэл хийгээгүй бөгөөд Хятадын Гадаад харилцааны яамнаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "хилийн нөхцөл байдал тогтвортой байгаа" хэмээн мэдэгдсэн байна.
Хятад, Энэтхэг хоёр улсын хувьд олон арван жилийн турш газар нутгийн маргаантай байгаа ба талууд ээлжлэн бие биенийгээ хилийн зурвас зөрчсөнд буруутгасаар ирсэн юм.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR. PRADHAN
(197.211.58.21) 2022-12-15 02:14БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах