“Лос Анжелес Кингз”, “Сан Хосе Шаркс” плей-оффыг өнжлөө

Twitter Print
2015 оны 04-р сар 13-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Үндэсний хоккейн лигийн энэ улирлын плей-оффын оноолт гарлаа. Өчигдөр тойргийн тоглолтын сүүлийн тулаанууд болж, хоёр баг хасагдах шатны эрхээ авсан юм. дорнод бүсийн Атлантик дивизионы “Оттава” өрсөлдөгч баг “Филадельфи”-г 3:1-ээр хожсон бол “Питтсбург” бүсийнхээ сүүлийн эрхийг авч чадлаа. Тэд “Баффало”-г хожсон юм. Ингэснээр 2014-2015 оны плей-оффт дорнод бүст “Монреаль”-“Оттава”, “Тампа Бэй”-“Детройт”, “Рейнжерс”-“Питтсбург”, “Вашингтон”-“Айлендерс”, өрнөд бүст “Сент Луйс”-“Миннесота”, “Нэшвилл”-“Чикаго”, “Анахайм”-“Виннипег”, “Ванкувер”-“Калгари” багууд оноолт таарлаа.

Харин өнгөрсөн улирлын финалд гарч ирсэн “Лос Анжелес Кингз” 82 тоглолт хийхдээ 95 оноо авч плей-оффт шалгарч чадаагүй. Мөн “Сан Хосе Шаркс” сүүлийн арван жил хасагдах шатанд тоглосон ч энэ удаа шилдгүүдийн тулааныг өнжиж байна.

Улирлын тойргийн тоглолтын дараа шилгүүдийн шагналыг гардуулсан юм. Хамгийн олон гоол оруулсан шагналыг ОХУ-ын хоккейчин, А.Овечкин өөрийн болголоо. Тэрээр нийслэлийн багт тоглож байгаа бөгөөд энэ улиралд 81 тоглолт хийхдээ 53 гоолыг оруулжээ. NHL-ийн плей-офф энэ сарын 16-ны өглөө эхэлнэ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.