Шинэ долоо хоногийн зурхай

Twitter Print
2015 оны 04-р сар 13-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд таатай. Удирдлагатайгаа жигд харьцаагаа хадгалах нь удахгүй албан тушаал ахих эсвэл шагнал авч мэднэ. Эрэгтэй хонинууд барилга эсвэл уран бүтээлтэй холбоотой ажилд нь хүндрэл гарч мэднэ. Одод нь таны эрүүл мэндэд хортой гэдгийг зааж зөвлөж байна. Эмэгтэй хонинуудыг ээлжит, харамсалтай, түр зуурын сонирхол ирнэ. Оддын таатай байрлал нь удирдах албан тушаалд байгаа эрэгтэй хонинуудад амжилт ирнэ. Одод танд ганцаараа аялах, явган зугаалахыг зөвлөж байна.

Үхэр

Долоо хоногийн эхээр урлан бүтээх онгод эрмэлзэл, уламжлалт бус аргаар асуудалд хандах хандлага, зөн билэгтээ найдан ажил хэргээ урагшлуулах хэрэгтэй. Орлогын шинэ эх үүсвэр таны өмнө нээгдэх магадлал маш өндөр байна. Ойр дотнын хүн тань танд хэрэгтэй зөвлөгөөг өгнө. 

Долоо хоногийн дундуур арилжаа наймааны ажилд идэвх санаачлага гаргасны хэрэггүй. Хичнээн хичээл зүтгэл гаргавч тулгарах саад тотгорыг давж чадахгүй байх болно. Долоо хоногийн сүүлээр эрсдэлтэй, сайтар шалгаж нягтлаагүй төслийн ажлыг эхлүүлэх болон худалдан авалт хийх, худалдаа хийх шаардлагагүй. Гаднын нөлөөллөөс болж сайтар төлөвлөсөн ажил тань нуран унах магадлалтай. Тэд танд алдаатай зөвлөгөө, тооцоог өгөх болно. Шийдэмгий байдлаа алдалгүй, нэрэлхүү бардам зандаа хөтлөгдөхгүй явбал хүссэн үр дүндээ хүрэх болно.

Ихэр

Хэрэв та оновчтой үедээ өөрийнхөө зөв гэдгийг бусдад итгүүлж чадвал амжилт тань баталгаажна. Харин хүчээр хийх гэж бүү зүтгэ. Өдөөн хатгалгад бүү авт. Шийдмэг байдлаа алдалгүй оногдсон ажлаа урагшлуулбал сайн үр дүнд хүрч, олны сайшаалыг хүлээх нигууртай. Долоо хоногийн сүүлээр хувь заяа таны ноён нурууг үнэлэх ээлжит шалгуураа илгээнэ. Санаа муут хүмүүсийн нөлөөнд автах эрсдэлтэй. Тохиролцоонд бүү яв, та үнэнч сайн найзуудаа алдаж болзошгүй. Түвэгтэй нөхцөлд гол зүйлсдээ төвлөрөх нь чухал агаад жижиг зүйлийг бүү анзаар. Адал явдлаас хол бай, хүсээгүй үр дагаварт хүргэж болно.

Мэлхий

Долоо хоногийн эхээр таны шинэ ажилд хүндрэл гарах бололтой. Төлөвлөснөө дахин эргэцүүлэн бодох хэрэгтэй. Таны амьдралд орж ирэх шинэ хүмүүс таныг шинэ санаагаар баяжуулж, шинэ боломжийг бий болгох бололтой. Долоо хоногийн дундуур ажлын хамтрагчид таныг будлиулахыг оролдоно. Архаг ядаргааны улмаас эрүүл мэнд доройтно. Хүнд нөхцөл байдлаас гарахад үнэнч найз эсвэл хамтрагч тань туслах бололтой. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн зочдын айлчлалтай холбогдон асуудал үүсэх магадлалтай. Шинэ төслийн талаар найдаж болох нөлөө бүхий хүнээс дэмжлэг авах хэрэгтэй.

Арслан

Долоо хоногийн эхээр бүтэлгүй санаа, итгэл найдвараа алдах, урам хугарна. Найз нөхөдтэй үүсгэх асуудлууд, таны сэтгэл санааг дордуулах таагүй мэдээ авах бололтой. Өөрийнхөө эрүүл мэндэд, хүүхдүүддээ, ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд анхаарлаа хандуулаарай. Долоо хоногийн дундуур бүх хүч чадлаа төвлөрүүлбэл асуудлуудыг, өдөөн хатгалтыг засаж залруулахад амжилттай байна. Өөрийнхөө сул дорой байдалтай эвлэрч өөгшүүлэх нь саад тотгорыг үүсгэнэ. Аливаа хов живийн хохирогч болох тохиол ч ирж болзошгүй. Долоо хоногийн сүүлээр эхлүүлсэн бүхэн тань доош унаж, итгэл найдвар тасарч мэднэ.

Охин

Долоо хоногийн эхээр мэргэжлийн салбарын ажил төрлүүд дээд зэргийн төвлөрөл, сахилга бат, зохион байгуулалтыг шаардаж байна. Ашигтай зүйл худалдан авахаар гарах, гэр орондоо засвар эхлүүлэх болон өөрчлөн байгуулж болно. Долоо хоногийн дундуур гол чухал зүйл дээрээ төвлөрч, аар саар зүйлд анхаарлаа бүү сарниул. Олноороо хичээллэх болон биеийн хүчний ачаалал авах нь танд ашиг тустай. Долоо хоногийн сүүлээр муу санаатай хүн таны хөл дор занга тавих боловч харин өөрөө ашиггүй байрлалд очих болно. Хэрвээ танд хэн нэгэн шинэ ажлыг санал болговол эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Хэрүүл маргааныг удаан үргэлжлүүлэхгүйн тулд та цэцэн мэргэн байж, хайр энхрийлэл гаргахыг хичээгээрэй.

Жинлүүр

Энэ долоо хоногт мэргэжлийн хүрээнд онцгой өөрчлөлт харагдахгүй байна. Үйл явдлыг бүү хурцдуул. Амьтны гаралтай хоол хориотой. Сүү, аарцыг түлхүү хэрэглэх шаардлагатай. Шалтгаангүйгээр түгших, өөртөө таалагдахгүй байх, өөрийн ажилдаа эсвэл эргэн тойрны улсууддаа дургүйцэх гэх мэтээр сэтгэл санааны хувьд таагүй байх болох нь. Эмэгтэйчүүдийг одод гэр бүлийн эсвэл хамтрагчтай харьцах харилцаа хүндэрч мэднэ гэдгийг сануулж байна. Хайр сэтгэлийн харилцаанд хямралын үе эхэлж байна гэж одод зөвлөх байна. Долоо хоногийн сүүлээр уран бүтээлийн үйл ажилд, барилга барихад, эрүүл агаарт идэвхтэй амрахад таатай. Сэтгэл санааны мэдрэг байдал ба бодит байдалд эрүүл дүн шинжилгээ хийх нь тэнцвэртэй байдалд хүргэнэ.

Хилэнц

Долоо хоногийн эхээр толгой сэргэг, сэтгэл санаа сайхан байх бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй, бүтээлч идэвхтэй бай. Магадгүй олон тооны уран бодлууд таны толгойд эргэлдэж магадгүй. Ихэнх хүмүүс амьдралын утга учир мөн туйлын үнэнг олохыг хичээх ба магадгүй энэ нь өөрийн туулж өнгөрүүлсэн замаа эргэцүүлэн бодож, зарим нэг ашиг тусыг авчирна. Ихэнх нь эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгавар болгоно. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд тохиох дотно харьцааг хойшлуулсан нь дээр. Тэгэхгүй бол хэрүүл маргаан гарч болзошгүй эсвэл бие биедээ таагүй хандлага гаргана. Танд зориулсан хэн нэгний хайрыг та алгаа тосон авах гэсний хэрэггүй. Өөрийн дотоод сэтгэлээ дага.

Нум

Хийж гүйцэлдүүлж чадаагүй зүйлийнхээ талаар бодолгүй, тэр тухай аль болох хурдан мартахыг хичээхэд тохиромжтой үе бол долоо хоногийн эхэн юм. Бизнесийн чиглэлээр хамтран ажилладаг түншийн зүгээс дэвшүүлсэн шинэ саналыг анхаарлаас гадна орхиж болохгүйг сануулж байна. Таагүй байдлууд үүсэх магадлал их байгааг од гарагс урьдчилан сануулж байгаа тул санал бодлоо огцом илэрхийлэх болон архи спиртийн төрлийн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Ялалт, амжилтад хүрэх замд тохиолдох элдэв сорилт туршилт, саад бэрхшээлийг үл тоон тайван байдлаа алдахгүй хадгалж байхыг хичээгээрэй. Хувийн амьдрал тань хангалттай хэмжээний онц сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх нь. Долоо хоногийн сүүлээр ашиг орлого ихтэй, амжилттай хэрэгжиж байсан төслөө улам өргөжүүлэн түүндээ шинэ түнш, ивээн тэтгэгчдийг татан оролцуулж чадна. Танай гэр бүлийнхэн тантай олон цагаар хамтдаа байхыг хүсэмжилнэ. Тиймээс энэ хүсэлтийг хүлээн авч гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч идэвхтэй амрах хэрэгтэй.

Матар

Долоо хоногийн эхэнд дурын ажилд эрсдэлтэй алхмуудыг хийхэд таатай байна. Дурын ажил уналт өсөлттэй байдаг. Мэргэжлийн үйл ажиллагаанд магадгүй гэнэтийн завсарлага авах байх. Удирдлагатайгаа харилцах эсвэл улс төрд орох болно. Өөрийн төлөвлөгөөгөө өөртөө хадгалж, нууцлаг байлга. Сэтгэл санаа үе үе өөрчлөгдөх, муухай ааш авир зэргээс болоод өдөр үр дүн муутай өнгөрч магадгүй. Нэгэн хэвийн жигд амьдралаас залхаж мөн ядарчээ. Та нөхцөл байдлаа өөрчлөх хэрэгтэй, энэ боломжийг од гараг ч ивээх болно. Эс тэгвээс амьдралын эрч хүч хувь тавиланд таагүй зүйлс дуудах болно. Таны сэтгэл санааны байдал тун сайхан байгаа ч хүмүүстэй харилцах гэсний хэрэггүй. Мөн бусдыг эвлэрүүлэх зуучийн үүрэг гүйцэтгэхээс зайлсхий.

Хумх

Долоо хоног гэнэтийн таатай болон таагүй зүйлсээр дүүрэн байх болно. Хувь заяаны гэнэтийн эргэлт тохионо. Шийдвэрийг дотоод нөөц бололцоогоо ашиглан бие дааж гарга, хамгийн сайн зөвлөгөө ч тус болохгүй байх. Өөрийн төлөвлөгөө, нууцыг бусдад бүү дэлгэ. Эмэгтэйчүүд шинэ шохоорхол, шинэ танилаас болгоомжлох хэрэгтэй. Хувь заяа танд таагүй гэнэтийн бэлэг барина, өөрөөр хэлбэл та даргатайгаа, хамт ажилладаг хүмүүстэй зөрчилдөх байх. Мэргэжлийн ажилдаа их хучин чармайлт гаргаж, нэгэн хэвийн бус арга барилаар ажиллах хэрэг гарна. Ажлын байран дээр гэнэтийн хүндрэл үүсэх буюу нөхцөл байдал буруугаар эргэх магадлалтай. Янаг амрагийн адал явдалд орооцолдохоос зайлсхий. Уран бүтээл туурвих, гүн ухаан судлах, оюуны эрэл хайгуул хийхэд тохиромжтой. Таны зорилгодоо хүрэх тэмүүлэл, тэсвэр тэвчээрийг хувь заяа дахин сорьж, шалгах бололтой.

Загас

Долоо хоногийн эхэнд санасан төлөвлөгөөг өөрчилж мэдэх таагүй мэдээ, гэнэтийн уулзалт болж мэднэ. Эмэгтэйчүүд хамтрагчтайгаа холбоогоо тасалж мэднэ гэж одод анхааруулж байна. Амьдрал таныг ихээр уруу татах явдал гаргана, энд та хамгийн түрүүнд ялагчаар гарч ирнэ. Замд байгаа саад тотгор таны нууц дотоод хүчийг сэрээж мэднэ, энэ тохиолдол ямар ч гавьяаг гаргаж чадна. Тэргүүлэхэд тэмүүлэх төрөлхийн чанар ба зохион байгуулах сайхан чадвар нь таныг санаа нэгтнүүд ба холбоотнуудыг өөрийн сонирхолд удирдуулж барьж чадна. Ажлаа өөртөө ашигтай болгохын тулд заримдаа зөвшилцөхөд хүрэх хэрэгтэй гэдгийг мартах ёсгүй.

 www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.