“Майдар” төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Twitter Print
2015 оны 04-р сар 11-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн орчин үеийн хот байгуулах шийдлийг эрх баригчид гаргаад байгаа билээ. Хаврын чуулганаар хэлэлцэх гол асуудлын нэг болох нь ойлгомжтой болоод буй энэ төсөл дээр дэлхийн шилдэг уран барилгачдыг урин ажиллуулахаар болсон гэсэн мэдээлэл Германы Дойче велле агентлагийн цахим хуудсанд гарсан байна.

Хот төлөвлөлт дээр ажиллах хүн нь Стефан Шмитц хэмээх Герман мэргэжилтэн байх юм байна. Тэрбээр 300 мянган хүн амьдрахаар төлөвлөж байгаа Майдар хотын төсөл дээр бусад архитекторуудын хамт ажиллах бөгөөд энэ нь амьдралд нь тохиолдсон хамгийн онцгой ажил байх болно хэмээн ярьжээ.

Майдар хотод эхлээд 20 000 хүн амьдарна гэж тооцож байсан ч сүүлдээ өргөжсөөр 300 мянган хүнтэй бие даасан хот болгож хөгжүүлэх нь хамгийн зөв хэмээн шийдсэн аж.

Хэрвээ Хаврын чуулганаар төслийг дэмжсэн шийд гарах юм бол өөрийн гэсэн музей, театр гээд хүний амьдрах орчныг бүрдүүлсэн орчин үеийн хот Майдарыг байгуулах ажил шулуудах юм байна.


Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.