“Нью Орленс Хорнетс” уу, эсвэл “Оклахома Сити Тандер” уу...

Twitter Print
2015 оны 04-р сар 10-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн энэ улирлын тойргийн тоглолт өндөрлөх дөхөж байна. Одоогийн байдлаар дорнод бүсийн тав, өрнөд бүсийн долоон баг плей-оффын эрхээ авсан. Харин “Нью Орленс Хорнетс”, “Оклахома Сити Тандер” баруун бүсийн сүүлийн байрын төлөө тунан үлдсэн аж. Мөн өнөөдөр хоёр тоглолт болоход “Чикаго Буллз”-“Майами Хит”-ийг 89:78, “Голден Стэйт Уорерз”-“Портлэнд Блэзерс”-ийг 116:105-аар хожлоо. Энэ улиралд бүх багийг амжилтаараа тэргүүлэх нь тодорхой болсон “Алтан мужийн дайчид” 82 тоглолт хийхээс 64 хожоод байна.

Энэ улиралд “ОКС”-гийн Р.Уэстбрук гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа ч багийн нөхөд хангалтгүй байна. Мөн К.Дюрант, С.Ибака, Н.Коллинс нар гэмтлийн улмаас талбайд гарах боломжгүй болсон нь Р.Уэстбрукийн амжилтыг чангааж байгаа юм. Уг нь “Хүн робот” Р.Уэстбрук энэ улиралд 11 удаа трипль-дабль хийж, “үнэ цэнэтэй” тоглогчид нэр дэвшсэн аж. Харин тэдний өрсөлдөгч “Нью Орленс Хорнетс” үлдсэн гурван тоглолтонд хожиж чадвал плей-оффын босгыг давна. Иймд сүүлийн гурван тоглолт дээх хоёр багийн хувь заяаг шийдэхээр боллоо.

Харин дорнод бүсийн сүүлийн эрхүүдийн хувь заяа тойргийн тоглолтын төгсгөл хүртэл үргэлжлэх бололтой. Энэ улиралд “Атланта Хаукс”, “Клевлэнд Кавалеайрс”, “Чикаго Буллз”, “Торонто Рэпторс”, “Вашингтон Визардс” албан ёсоор хасагдах шатанд үлдсэн. Одоо зургаан баг плей-оффын гурван эрхийн төлөө өрсөлдөж байгаа аж.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.