Хүүхэдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөх санаанууд

Twitter Print
2019 оны 06-р сар 09-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Хүүхдүүд, сахиусан тэнгэрүүд чинь танаас үргэлж хайр халамж, анхаарал шаарддаг.

Гэртээ чөлөөт цав, амралтын өдрөөрөө хамтдаа тоглож болох тоглоомын санаануудыг танилцуулъя.

Үнэхээр хөгжилтэй байх бөгөөд таны гэрт аз жаргал, баяр хөөр авчирна гэдэг итгэлтэй байна.

1. Аавынхаа футболк болон том дэр ашиглан гэртээ сумо барилдаан зохион байгуулах. 

Танайд хүүхдүүд цугласан үед ч энэ тэмцээнийг зохиож болно. Хамгийн гол нь тоглох талбайг нь сайн бэлдэж өгөөрэй.

2. Хос модон бугуйвч гараараа хамтдаа хийх

Энэ хөөрхөн бугуйвчийг хийхийн тулд:

-Өндөр стакан

-Аяга

-Зайрмагны ишнүүд

-Шөвөг

-Уяа

-Хайч

-Өнгийн цаас эсвэл өнгийн хээтэй скоч

Зайрмагны ишийг стакантай усанд 2 өдөр хонуулаад хагас дугүй хэлбэрт оруулна. Хэлбэрт оруулахдаа зөөлөн байхгүй бол хугарчиж болзошгүй.  Хэлбэртээ оруулсан бол сайн хатаагаад өнгийн хэлбэртэй скочоор ороож эсвэл хүссэнээрээ чимэглэнэ. Эцэст нь шөвөг ашиглан уяа хийнэ. Хөөрхөн байгаа биз?

3. “Саван Үүл” бэлэглэх

Энгийн цагаан гар нүүрийн саванг богино долгионы зууханд хийхэд “саван үүл” бэлэн болно.

4. Соруулаар хийсэн хөгжмийн зэмсэг

Хийхийн тулд:

-6-8ш соруул

-Скотч

-Хайч

-Барималын шавар

Соруулаа өөр өөр хэмжээтэй хайчлаад богиноос урт хэмжээгээр нь эрэмблээд скотчоор наана. Барималын шаврын тусламжтайгаар хөгийг тааруулаарай.

5.  Солонготой талх

“Молоко сгущенко” болон бага зэрэг хүнсний будаг ашиглан талхаа “будах” будгаа бэлдэнэ. Өөрийн хүссэн хэлбэрээр талхан дээрээ зурж, будаж хамтдаа цагийг сайхан өнгөрөөгөөрэй

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Welcome

      (188.143.232.27) 2016-12-21 10:52
      • 0
      • 0

      The story of the rings is just so amazing! I was tearing up reading about it. The cars are great too. Good thing you didn’t get that Mini. A car seat in that thing wo7d8n&#l21u;t be that great.

      Хариулах