Хүүгийнхээ амийг хөнөөсөн багш залуу хүүгээ эрхлүүлдэг байжээ

Twitter Print
2015 оны 04-р сар 09-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13-р байранд оршин суудаг иргэн Б гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ хамт байсан 3 настай өөрийн төрсөн хүүг зодож амь насыг нь хөнөөсөн аймшигтай хэрэг гарсан.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар сэжигтэн Б нь 40 орчим насны бөгөөд  багш мэргэжилтэй, хөдөө орон нутгаар явж лекц уншдаг байсан байна. Байрных нь оршин суугчид түүнийг архи дарс хэрэглээд байдаггүй, хүүгээ ихэд эрхлүүлдэг тохитой томоотой хүн гэж тодорхойлсон байна. Чухам ямар шалтгааны улмаас сэжигтэн өөрийн төрсөн хүүгээ зодож амь насыг нь бүрэлгэсэн нь одоогоор  тодорхойгүй байна. 

Н.Заяа

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (122.201.21.95) 2015-04-09 18:06
      • 0
      • 1

      архи уусан үед нь энэ чиний хүүхэд биш өөр хүнийх гэх мэтээр элдэв үг хэлж хэрүүл хийсэн байж магадгүй шүү. сайн шалгаж учрыг нь олох хэрэгтэй.ямар ч тохиолдолд хөөрхий нялх хүү хохирч дээ.ум мани бад ми хум.

      Хариулах

    • судлаач

      (112.72.13.157) 2015-04-09 17:56
      • 0
      • 1

      Уусан архийг шинжэлж үз энд асуудал байж магадгүй архинд донтуулж араатан болгодог эм холисон байж магадгүй

      Хариулах