Дугаарын хязгаарлалтад улирал хамаарахгүй

Twitter Print
2015 оны 04-р сар 09-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Дугаарын хязгаарлалтын зуны хуваарийн замын бүсчлэлийг 04 сарын 15-наас 08-20 цагийн хооронд мөрдөнө

Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байна.

Тус зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад орж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохиог шинээр суурилуулсан.

Харин өмнө нь мөрдөгдөж байсан замын хязгаарлалтын 07-22 цагт өөрчлөлт оруулах хүсэлтийг нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200, 1800-1234 дугаарын утсанд иргэдээс ирүүлсний дагуу 2014 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах талаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд санал оруулсан. Саналын дагуу  Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм.

Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийж байна. Үүний дагуу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ны өдөр хүртэл нийслэлийн иргэд замын  хязгаарлалтыг тэлсэн бүсчлэлд 08-20 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй. Эдгээр хугацаанд замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу, хугацаа алдалгүй хийхээр төлөвлөж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.