Таны хүүхэд сургуульдаа сэтгэл хангалуун бус байгааг илтгэх 5 шинж

Twitter Print
2022 оны 05-р сар 05-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Таны хүүхэд сургуульдаа сэтгэл хангалуун бус байгааг илтгэх 5 шинж

Арван жилийн сургууль, ангийн хамт олон гэдэг хүн бүрийн хувьд амьдралынх нь чухал хэсэг болж үлддэг. Ааш зан нь бүрэлдэж яваа балчир хүүхдүүдийн хувьд сургуулийн орчин бүх талаараа эрүүл байх нь маш чухал. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл хангалттай зохицуулалтгүй байгаагийн улмаас хүүхдийн эрх маш ихээр зөрчигдөх болжээ.

Бага, дунд ангийн хүүхэд шууд л энэ болохгүй байна гээд эцэг эхдээ хандах нь ховор учир тэдний биеийн хэлэмж, зан аашийг ажиглаад асуудлыг оношлох боломжтой юм.

Таны хүүхэд сургуульдаа сэтгэл хангалуун бус байгааг илтгэх 5 шинжийг тайлбарлаж өгье.

1. Зан ааш огцом өөрчлөгдөх

Сэтгэлзүй тавгүй байгааг зан аашнаас нь шууд мэдэх боломжтой байдаг. Тогтворгүй тайван бус байгаа тохиолдолд яриа нь ээрч муурах, сэтгэлзүйн дарамтад орох үедээ дуугаа хураах гэх мэтээр шууд илэрдэг учраас хэрвээ хэвийн үед байдгаасаа өөр характер гаргаж эхэлбэл санаа зовниж эхлэх нь зүйтэй.

Энэ үед нь эцэг эхчүүд хүүхдийнхээ яриаг шүүмжлэлгүйгээр сонсож, сэтгэл санааны байдлыг нь хуваалцаж байвал хүүхдийг сэтгэл зүйн асуудалтай болохоос урьдчилан сэргийлж болно. Хүүхдийнхээ өдөр тутмын болсон үйл явдлаас нь асууж өнөөдөр чиний хувьд хэр өдөр байсан бэ, чамд юу сайхан эсвэл муухай санагдсан бэ? зэргээр үзэл бодлоос нь хуваалцаж байгаарай.

2. Юу ч дуугарахгүй байх

Нэг хоёр өдөр дуугаа хураах бус тэр чигтээ л дуу муутай хүүхэд болчихсон юм шиг санагдаж эхэлвэл асуудал бишдлээ гэсэн үг. Хүнтэй хуваалцахад бэрхшээлтэй ямар нэг асуудал хүүхдийн тань дотор явагдаж байна гэсэн үг. Хэн нэгнээс айх эсвэл шүүмжлэлт хэт өртөөд эхлэх үед хүүхэд ийм хариу үйлдэл үзүүлэх нь бий. Энэ үед шуурхай арга хэмжээ авч асуудлын гол хаана байгааг олж мэдэх хэрэгтэй.

3. Хумсаа мэрэх, орондоо шээх

- Хүүхдийн айдас, түгшилт

- Биеийн болон оюуны хэт ачаалал

- Өөрийгөө анзаарч хайхрахгүй байгааг анзаарсан мэдрэмж

- Шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлууд нь хумсаа мэрэх эсвэл орондоо шээх гол шалтгаан болох нь бий.

Та эхлээд хүүхэд маань хэзээ, хэр давтамжтайгаар, ямар үйл гүйцэтгэхдээ, ямар нөхцөл байдалд хумсаа мэрж байгаа нь ажиглагдав гэдгийг тогтоохыг хичээгээрэй.

4. Хэт их гомдоллох

Сургуулиас өгсөн даалгаврыг хийхдээ төвөгшөөж, өглөөд сургуульд явахгүй байхыг илүүтэй эрмэлзэж, орой ирээ л өдөр болсон зүйлсийнхээ талаар зогсоо зайгүй гомдоллож байвал ямар нэг асуудал байна гэж ойлгох хэрэгтэй.

Хүүхэд сургуульдаа огт дургүй бөгөөд очих ч сонирхолгүй байна гэдэг тэнд таагүй орчин байгааг илтгэнэ. Зуун хувь сургуулийн зүгээс буруутай биш байлаа ч гэсэн таны хүүхдэд сэтгэлээ уудлах найз нөхөд, ижил сонирхолтой ангийн анд олдохгүй байгаа ч юм билүү. Энэ талаар сайн ярилцаж уг үндэс нь хаана байгааг олж илрүүлэх хэрэгтэй.

5. Маш олон асуулт тавих

Хүүхдүүд яагаад өөрт нь дургүй байдаг юм бол эсвэл багш яагаад намайг үргэлж загнадаг юм бол зэргээр олон зүйлийн шалтгааныг асууж байвал таны хүүхэд өөрийн ч мэдэхгүй асуудлын төлөө хариуцлага хүлээж байж магадгүй юм. Жишээ нь таны хүүхдийг буруу зүйл хийгээгүй байхад нь багш нь шийтгэх, бусад хүүхдээс өөр хандаад байгаа мэт санагдах зэрэг нь хүүхдэд маш том асуулт болж үлдэж байгаа хэрэг. Хэрвээ ийм төрлийн асуултыг ойр ойрхон асуугаад байвал сургууль нь дээр очоод үзэхэд гэмгүй шүү.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.