Ц.Нямдорж: Н.Лүндэндорж оо, гурван бүхэл гарсан шал согтуу явж байхдаа чи хүн чирч алаа биз дээ

Twitter Print
2015 оны 04-р сар 08-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраас энэ сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж нарын дунд тун ширүүн маргаан өрнөлөө. 

Тодруулбал, Ц.Нямдорж гишүүн хуралдааны үеэр нэлээдгүй ноцтой асуудал гэж хэлж болох шүүгчийн цалингийн зөрүүтэй асуудлыг хөндөж ажлаа хариуцлагатай, ёс зүйтэй хийхгүй атлаа гурван сая хүртэлх төгрөгийн цалин авч байгаа асуудлыг эргэж харах ёстой гэсэн саналыг хэлсэн юм. 

Харин Н.Лүндэндорж дарга “Та улстөрч хүн байж ийм болчимгүй зүйл ярьж болохгүй. Шүүгчид хуулиас гадуур цалин аваагүй. Та энэ бүхнийг мэдэж байгаа атлаа ингэж ярьж болохгүй” хэмээн бухимдсанд Ц.Нямдорж “Чи тэгвэл хэн юм. Энэ суудалд суух хүн мөн бил үү. Гурван бүхэл гарсан шал согтуу явж байхдаа чи хүн чирч алаа биз дээ. Тэгээд чи энэ суудалд тохирох хүн мөн юм уу” хэмээн хариу чичилж, хуулийн салбарын хоёр том төлөөлөгч гэгддэг эрхэмүүд өөрсдийгөө нэлээдгүй эвгүй байдалд оруулаад авсан юм.

Ер нь шүүх хараат бус, авилгаас ангид оршихын тулд шүүгчид өндөр цалинтай байх ёстой гэдэг дээр олон хүн санал нэгддэг боловч, тэр салбарынх нь төлөөлөгч, их хурлын эрхэм гишүүн Ц.Нямдоржийг шүүгчдийн өндөр цалин ихээхэн нервтүүлдэг нь урд урдын Их хурлын чуулган дээрээс харагддаг. Шүүгчдийн өндөр цалин хангамжийн тухай яриа гарах болгонд Ц.Нямдоржийн уур хүрдэг болсоор удаж байна.  

Ийнхүү хэлэлцэх асуудлынхаа эхнээс маргаан дагуулсан Хуульзүйн байнгын хорооны хэлэлцэх гуравдах асуудал нь олон жилийн турш яригдсан Казиногийн тухай хуулийн төсөл байлаа. Гишүүдийн 78.6 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (112.72.13.214) 2015-04-20 15:14
      • 0
      • 0

      hun alchaad ajlaa hiigeed b hadaa yahab de shorond higeechee arai denduu yumaa aluurchin bna naad lundendorj chin

      Хариулах

    • Зочин

      (202.21.124.18) 2015-04-08 19:35
      • 0
      • 0

      Endees unshihad 2-uulaa buruugui l yum baina. Neg ni hereg hiigeegui, nogoo ni medeegui, haagaagui

      Хариулах

    • Шударгуу

      (112.72.11.114) 2015-04-08 19:27
      • 0
      • 0

      Нүдний булайнууд

      Хариулах