Хүүхдийг зөвхөн зориулалтын суудал дээр тээвэрлэх тухай хуулийг хэлэлцэж байна

Twitter Print
2015 оны 04-р сар 08-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Одоо мөрдөгдөж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар замын цагдаа буюу хөдөлгөөн зохицуулагч, хөдөлгөөнд оролцогч гэсэн 2 үндсэн түвшинд авч үздэг. Харин шинэ хуулиар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зам, тээврийн хэрэгсэл, хүн-орчин гэсэн 3 түвшинд хангуулах аж.  Мөн замын тэмдэг, тэмдэглэгээ, хүүхдийн суудал, мотоциклийн малгай хэрэглэх олон улсын стандартыг нэвтрүүлэхээр тусгажээ. Ерөнхийдөө уг хуулийг шинэчлэн найруулснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохицуулалтыг шинэ төвшинд гаргана гэж хууль санаачлагчид үзэж байгаа ажээ.

Шинэ хуулийн төсөл батлагдвал жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хамгийн багадаа 3 жилээр эрхийг нь хасах, мөн одоо мөрдөшдөж байгаа торгуулийн арга хэмжээг нэмэгдүүлэх юм байна. Мөн хуулинд “Бага насны хүүхдийг өвөр дээрээ тээвэрлэж явна” гэж заасан байдгийг хүүхдийг зөвхөн зориулалтын суудал дээр тээвэрлэх асуудлыг хуульд тусгахаар болжээ. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг олон улсын стандартад нийцүүлэхээр боловсруулжээ.

Н.Уранзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • unshigch

      (43.242.240.2) 2015-04-08 14:51
      • 0
      • 0

      hvvhdiin zoriulaltiin suudalch bas yah we. hvvhdiin hvchingiin hergee shiidchihwelch neg tom hereg shvv

      Хариулах