
Гэдэс гүзээ ихтэй байх нь моодноос гарсан шүү. Хэрэв чи эрүүл хүн бол тэрнээс салах хэрэгтэй. Үүний тулд Gym-д яваад гэдэсний булчингаа хөгжүүлэх нь хангалттай биш. Дотор өөхийг шатаахын тулд хамаг бие халж хөлс урсгасан тийм л хөдөлгөөн, идэвхтэй байдал хэрэгтэй. Кардио ч юм уу.
Гэхдээ нэг асуудал бол залхуурал, биеэ тав тухгүй байлгахаас зайлсхийх ухамсар далдхан төрдөг. Өөрөөр хэлбэл далд стресс үүсдэг. Энийг давах арга нь өөрийн дуртай хөдөлгөөнт тоглоом тоглох юм. Сагс, волейбол, теннис г.м. Эдгээрт дургүй хүмүүст хамгийн сайхан сонголт бол бүжгийн сургалтанд явах. Бүжиглэх нь тураахаас гадна сэтгэл гутралын сайн засал болж чаддаг.
Өөх задрах буюу "хайлж" байх үед нь ус сайн уух хэрэгтэй. Учир нь ус тэр процесст зайлшгүй шаардлагатай байдаг.
Мэдээж хооллолтоо анхаарахгүй бол гүзээнээс салахгүй. Хэтрүүлэн идэх зуршилд бид бүгд л автсан бгаа. Бас цагаан гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, чадвал 100% зогсоох хэрэгтэй. Оронд нь бүхэл үрийн гурил, арвайн гурил хэрэглэ. Чихэрлэг хүнсийг зүгээр л март хэрвээ эрүүл мэнд, гуалиг биетэй байхыг хүсвэл. Маш олон бүтээгдэхүүнд сахар маш ихээр агуулагдсан байдаг. Иогурт, бүх төрлийн ундаа, бүх төрлийн гурилан бүтээгдэхүүнд. Бас гадны бяслаг (сыр) зэрэг нь гэдсэнд маш удаан үлдэж хоцордог хиймэл бодисоор дүүрэн байдаг. Дотоодын эрүүл бяслаг бол асуудалгүй.
Нэмээд хэлэхэд нарийн бүдүүн гэдсэнд олон жил хуримтлагдсан цагаан гурилын цавуулаг зэргээс үүссэн хана, давхарга бохирдолд хортой бактери, мөөгөнцрийн колони үүсчихсэн байдаг. Тэдгээрийг цэвэрлэж зайлуулах үр дүнтэй аргууд манай уламжлалт анагаах ухаанд туулгах цэвэрлэх аргууд байдаг шүү. Гадна төрхөө сайхан байлгахын тулд дотоод ариун цэврээ сахих хэрэгтэй шүү.
Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.