Улсын арслан Н.Батсуурь түрүүлэв

Twitter Print
2015 оны 04-р сар 08-нд 08:45 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, Ардчилсан намын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан өчигдөр /2015-04-07/ Монгол бөхийн өргөөнөө болж өндөрлөлөө.

Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээ, ТЭЦ-3, "Химон констракш"-ны бөх улсын арслан Н.Батсуурь түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Алдар спорт хороо, Засагт ханы Завхан дэвжээ, Хөтлийн цемент шохой ХК-ийн бөх улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарад дэвжээний бөх улсын заан Б.Батмөнх, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээ, ИЗИС-ийн бөх улсын харцага Э.Оюунболд нар шалгарлаа.

Түрүү бөх Н.Батсуурийн хувьд сар шинээс хойшхи таван барилдааны хоёрт нь түрүүлж, их шөвөгт нэг  шалгараад байгаа билээ.

М.Гүнтөмөр

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.