Жэки Чан 61 нас хүрлээ

Twitter Print
2015 оны 04-р сар 07-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр Хятадын алдарт жүжигчин Жэки Чаны төрсөн өдөр. Та бидний дуртай олон адал явдалтай инээдмийн кинонуудыг бүтээсэн тэрээр энэ жил 61 нас хүрч байгаа юм.

Түүнийг багад нь Pao-Pao хэмээн хочилдог байсан ба энэ нь “их бууны сум” гэсэн утгатай бөгөөд тэрээр үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байжээ. Эцэг эх нь Хонг Конг дахь Франц элчин сайдын яаманд ажилласнаас хойш ихэнх цагаа тэнд өнгөрүүлэх болсон. Тэрээр 10 жил тулааны урлаг болон акробатаар тууштай хичээллэсэн бөгөөд түүний авьяас шаардсан үзүүлбэрүүд болон дэлгэцэн дээрх хошин өнгө аясаараа зөвхөн Монголчуудыг төдийгүй дэлхийн үзэгчдийг өөртөө татаж чадсан нэгэн юм.

Өөрийн карьераа 5 настайгаасаа туслах дүрд тоглон эхлүүлсэн Жэки Чаны хувьд 1960 оноос эхлэн нийт 150-аад кинонд дүрээ мөнхөлсөн байна. Тухайлбал, 1962 онд “Big and little Wong Tin Bar”, 1963 онд “The love Eterne”, 1966 онд “Come Drink with me” кинонд тус тус тоглосон.

1971 онд “A Touch Of Zen” хэмээх кинонд тоглосноор жинхэнэ карьераа эхлүүлсэн. Түүний анхны гол дүр 1973 оны дэлгэцийн бүтээл “Little Tiger Of Canton” байжээ.

Хувийн амьдрал:

1982 онд Лин Фэнг-Жиао гэх Тайваний жүжигчин эмэгтэйтэй гэрлэж 2 хүүхэдтэй болсон. Тэдний хүү Жэйси Чан 2014 онд хар тамхи хэрэглэж зургаан сар хоригдох ял сонссон билээ.  Жэки Чан буддын шашинтай бөгөөд кантон, мандарин, англи хэлтэй. 16 нас хүртлээ боксоор хичээллэж, 2009 онд Камбожийн их сургуулиас хүндэт докторын цол хамгаалсан байна. 

Жэки Чан кино хийх явцдаа нийт 28 шагнал хүртэж байсан ба өнөөдөр тэрээр дэлхийн энхийн байгууллагуудад өөрийн хөрөнгөөс тогтмол хандив өгдөг юм.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн Сайн үйлийн элчин сайд ба энэрлийн үйл явдлын төлөө маш их ажилладаг. 2006 оны 6-р сард тэрбээр үхэсний дараа өөрийн хөрөнгийн хагасыг нь хандавлахаа зарласан. 2008 оны Сичуан мужийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд Чан нь 10 сая юан хандивлаж, Хятадын газар хөдлөлтийн тухай баримтат кино хийсэн юм. Жэки Чан Жэки Чан Хандивын Сан болон Лууны Зүрх Сан гэсэн  хоёр сантай. 1988 онд байгуулагдсан Жэки Чан Хандивын Сан нь Хонг Конгийн залуучуудад тэтгэлэг болон тусламж үзүүлдэг. Сан нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлснээр ирсэн ба эрүүл мэндийн тусламж, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх тусламж ба Хонг Конгийн хүмүүс болон байгууллагуудад ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болжээ. 

Жэки Чаны тоглосон кинонуудаас дурьдахад:

Project A (1983)

Police Story (1985)

The Legend of Drunken Master (1994)

Dragons Forever (1988)

Armour of God 2: Operation Condor (1991)

Rush Hour (1998)

Karate Kid (2010)

Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Cayle

      (188.143.232.32) 2016-12-21 10:24
      • 0
      • 0

      Really, good. I stubled onto your blog post when renaerchisg date intended for my best job. Having aid of your current short article, i really ending your task in a hour or so. Fairly appreciate you this. Best wishes! Bookmartek obviously

      Хариулах

    • монгол

      (203.169.55.205) 2015-04-08 08:27
      • 0
      • 1

      Эцгийнхээ талаас монгол гаралтай гэж өөрөө зарласан санагдана.

      Хариулах

    • Өндөр болгох нууц

      (112.72.13.189) 2015-04-07 20:24
      • 1
      • 0

      15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

      Хариулах

    • Зочин

      (103.9.90.98) 2015-04-07 19:02
      • 0
      • 1

      ёстой үлгэр жишээч, мундаг жүжигчин. Манай НҮБ-ын хүүхдийн элч төлөөлөгчид хаачсан бэ? Ариунаа, хэн хэн ч билээ?

      Хариулах

    • zochin

      (183.254.38.198) 2015-04-07 18:37
      • 0
      • 0

      Hudlaa shaahinmaa 1 huutei shu setguulchee

      Хариулах