АН-ын залуус 25 жилийн ойн баярын хурлаа бусниуллаа

Twitter Print
2015 оны 04-р сар 07-нд 16:41 цагт
Мэдээний зураг,

АН-ынхан өнөөдөр 25 жилийн ойн түүхт баяраа тэмдэглэлээ. Өнгөрсөн хугацаанд явж ирсэн алдаа оноогоо дэнсэлж, цаашид хийх ажлаа ярилцсан уг хурлын үеэр Сонгинохайрхан дүүргийн АН-ын хорооны гишүүн М.Мөнхжаргал тэргүүтэй зарим аймгаас ирсэн залуус “Хаалга, цонхоо нээ, бүгчим байна, Ардчилсан намд шинэ эргэлт хийх цаг иржээ, Үндсэн дүрэмд ротациа сэргээн оруул”, “Үүрэг гүйцэтгэгч дарга нараа хэзээ жинхлэх вэ”, “Шинэ үедээ зайгаа тавьж өг” гэх мэт лоозонг барин эсэргүүцлээ илэрхийллээ. 

Энэхүү үйлдлийг Ардчилсан намын гишүүд дэмжигчид эсэргүүцэн лоозонг урж, тэднийг хурлын танхимаас хөөж гаргаж багагүй маргаан үүссэн байна. АН-ын дарга З.Энхболд хурлыг нээж хэлсэн үгийн дундуур тэд ийнхүү бужигнацгаасан юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.