Ч.Ганжавхлан: Тэвчээрт хязгаар бий, залилан

Twitter Print
2019 оны 10-р сар 23-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

“Ид шидийн орон” төслийг санаачлагч Ч.Ганжавхланд хандив өргөнө хэмээн худал амлаж, блок авахаар ард иргэдээс цуглуулсан нэлээд төгрөгийг нь “Төгс цутгамал” ХХК-ийн захирал Ц.Баяр-Эрдэнэ гэгч залилжээ. Мөнгөө эргүүлэн авч чадалгүй аргаа барсан төслийг санаачлагч энэ талаар өөрийн фэйсбүүк хуудастаа нийтэлсэн байв.

Тодруулбал, “Өнгөрсөн хаврын нэг сайхан өдөр Төгс цутгамал ХХК-н захирал Ц.Баяр-Эрдэнэ гэдэг хүн манай талбайд ирж 50 сая төгрөгний ажил хандиваар хийж өгье, нэмээд 20 сая төгрөгний блок хандивлая танай блок чинь 28 сая 160 мянга болох юм байна над руу 8 сая 160-г шилжүүлчих тэгээд би 20 саяынх нь блокийг хандивлаад танай бүх блокон дүүргэлт, өрлөг гадна фасадны ажлыг чинь хийгээд өгье гэснээр бид итгэж 7 сарын 9 өдөр 8 сая 160 мянган төгрөгийг шилжүүлж орхисон билээ.

Тэр өдөр бид ингэж хамтдаа талбай дээр зургаа авахуулсан байдаг юм. Наадмын дараа блок буучихна гэж байсан юм, намар хүртэл маргааш маргааш гэсээр ямар ч ажил хийгдээгүй, сүүлдээ 7 хоногт л нэг осол аваар гунигт явдал тохиох болж, нэг ч блок ирсэнгүй нэг ч ажил явсангүй. Хүний амьдралд юу ч тохиолдоно доо гээд л итгээд хүлээгээд байлаа. Ингээд шал худлаа болов, 9 сар гарчихаад байхад блок байхгүй, худалдан авий гэсэн ч блок олдохгүй тэнэг байдалд оров. За одоо хандив тусламжаа больё, ядаж нөгөө 8 сая 160 мянган төгрөгөө эргүүлээд өгчих гэсэн ч өдөрт араасаа 10 залгуулдаг болов. Нэг өдөр би бүр яг 12 удаа залгаж 9 мессеж бичсэн байна лээ.

5 саяыг нь мааш их юм болж байж өгөв. Үлдсэн 3 сая 160 өнөөдөр хүртэл байхгүй. Бид гадаа хүйтэрчих гээд, 7 бригада том ажил зэрэг зэрэг явагдаад цаг минутгүй зардал гараад байдаг. Машин механизм цагын түрээс, түлш бинзээн гээд мөнгө өөрөө урсаж байдаг. Манай данс өдөр болгон 0 заагаад хүмүүсийн хандиваар ажлаа арай зогсоочихгүй яваад байдаг, хэдэн зуун саяын гэрээний хасахтай, байдал тунчиг эвгүй болов, нэг төгрөг ч нэгдэхгүй бидэнд чухал цаг мөч байдаг энэ хүн ингээд л үлгэр домог жүжиг ярьсаар. Учир мэдэх найдвартай хүнд манай ажлыг хийж байгаа, талбай дээр блок буулгасан гэж хүртэл худал ярьсан байна лээ.

Хэд хэдэн удаа ийм пост биччихээд устгаж үзэв, нэр нүүр амьдрах нийгэм байдаг байх гээд хайрлаж хүлээв, энэ хүн харин хүүхдүүдийг тэдний төлөө энэ сайхан ажлыг огтхон ч хайрласангүй, харин ч хорлож, залилж байна. Зөвхөн мөнгөндөө ч биш. Энэ хүн ингэж ажил 1 сар алаагүй бол дулааны улиралд хамаг ажлаа шахаад өдийд тун учиртай сууж байх байлаа. Мөнгөгүй болох тоолондоо уурлаж учирлаж бичсэн, бүтэн 4 сар араасаа гүйлгэлээ шүү дээ. Ядаж энэ 3 сая 160 байвал бид нар маргааш өглөө зөндөө олон ажилд "Амсуулж" урагшлуулна. ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БИЙ, 70 сая төгрөгний ажил хандив энэ тэрээ больё, тэрийг мартаад бид нар болоогүйд тооцьё, энэ маасайтал авахуулсан зураг тэр үед өөрийг чинь шагшиж магтаж байсан хүмүүс ч тэгээд андуурсан гээд орхиё, зүгээр л худлаа ярьж авсан мөнгөө буцааж өгөөд цаашдаа хичээж амьдраарай, өөр хэлэх зүйл алга.

Барилгын ажил өдөр шөнөгүй олон сар оволзож байхад дандаа дардан замаар явдаггүй. Би чидээ тулна, бороо цас орно, хариуцлага алдана. Хэзээ ч энэ бүхнийг уйлан дуугарч сошиал дээр бичиж байгаагүй билээ. Сайхан юмыг сайхнаар нь гээд 10 ажил бүтэхгүй байсан ч ганц бүтэж байгаагаа, нэг тоосго нэмж өрсөн нэг ажил бүтсэнийг та бүхэндээ хүргэдэг билээ. Гэтэл энэ удаад юм байж болох зурааснаасаа дэндүү хэтэрлээ. Таньдаг мэддэг хүмүүс нь байвал энэ хүнд хэл дуулгана уу. Би бичсэн үг үсэг болгондоо 100 хувь хариуцлага хүлээнэ, үнэн гэдгийг нь батална” гэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.