Дэлхийн хамгийн алдартай гэрэл зурагны ард...

Гучаад жилийн тэртээ алдарт National Geographic сэтгүүлийн гэрэл зурагчин Стив Мккури магадгүй бүх цаг үеийн хамгийн их бишрэгддэг фото зургийг өөрийн хальсанд буулгасан байдаг. Тэрээр 40 гаруй жил дэлхийн дайн байлдаантай бүс нутгуудаар амь өрсөн аялж, хүнд бэрх цаг үеүдийн бодит амьдралыг харуулсан зургууд дарсан нь үнэ цэнтэй хэвээр байна. 

1984 оны 12 сард Мккури Афганистан-Пакистаны хил дээрх Насир Багх нэртэй дүрвэгсдийн хуаранд явж байх үедээ нэгэн охиныг бусдаас онцгой болохыг анзаарчээ. Тухайн үед 12 настай байсан Паштун үндэстэй бүтэн өнчин Шарбат Гүла гэх охины зургийг дарахдаа Мккури хожим нь энэ зураг ямар их түүх өгүүлэхийг бодож яваагүй гэдэг. Бяцхан охин үнэхээр хэцүү нөхцөлд амьдарч байснаас гадна түүний нүдний гэрэл сацарсан содон өнгө, бас харц үггүйгээр ч ойлгохоор маш ихийг өгүүлж байсан гэж дурьдсан байдаг. "Афган Охин" гэж нэрлэгддэг зургийг анх өөрийн сэтгүүлийн редактортоо үзүүлэхэд редактор нь хоромхон ч эргэлзэлгүйгээр "Энэ бидний дараачийн дугаарын нүүрэн дээр тавигдах болно!" хэмээн хашгирч байсан гэдэг.

Шарбат Гула охин өнөөдөр 44 гаруй настай бөгөөд удтал эрэн сурвалжилсаны эцэст нөхөр, хоёр хүүхдийн хамт Пакистанд амьдарч байгааг хожим нь National Geographic сэтгүүл нөхөн сурвалжилсан байдаг. Харин тэрээр хорвоо дээр ийм зураг үлдсэн гэж таагаа ч үгүй явсан байдаг. Учир нь түүнд амьдралдаа зургаа авахуулах, түүнийгээ харах хувь завшаан тун ч ховор, бараг үгүй гэж хэлж болохоор заяасан байв. 

Дүрвэгсэдийн хуаранд байхад нь авсан энэ зургийг хараад Афганистаны дайнд нэрвэгдэж зовж зүдэрч буй хүмүүст туслахаар тус сэтгүүлийн газарт олон хүн хандаж байсан гэдэг. Охины зовж зүдэрсэн боловч, харцнаас нь сэтгэлийн тэнхээ нэвт харагдах энэхүү зураг Афганистаны хойч үеийнхэнийг зоригжуулахад, өөртөө итгэлтэй зориг төгс байхын үлгэр дууриал үзүүлсэн гэж судлаачид үзсэн байна. Дайны аюулыг ганцхан зургаар дэлхий нийтэд таниулж чадсаных нь төлөө Мккуриг Афганистаны хаа сайгүй таних болж "Тэр зурагнаас хойш Афганистаний таксины жолоочид хүртэл надаас мөнгө авахаа больсон" гэсэн байдаг.

Энэхүү алдартай зурагнаас гадна Мккури олны нүдэнд үзэгдэж анзаарагдалгүй өнгөрч байсан аюултай ба сонин этгээд хүн, байгалийн үзэгдлүүдийг өөрийн хальсандаа буулгасан байна.

Жишээлбэл Саддам Хусейн 1991 онд ойролцоогоор 600 газрын тосны худгийг дэлбэлж байх үеийг мөн хальсандаа буулган авсан байжээ.

Мккури цаашид зураг авсаар байх бодолтой байгаа бөгөөд Иран, Мадагаскар, Орос, Монгол зэрэг орнуудын байгалийн үзэсгэлэнт төрхийг мөн өвөрмөцөөр гэрэл зургийн хальсанд буулгаж олонд таниулах сонирхолтой байгаа аж.

Эх сурвалж: CNN

Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

 

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tangela

      (188.143.232.32) 2016-12-21 15:06
      • 0
      • 0

      A rolling stone is worth two in the bush, thanks to this artleic.

      Хариулах