Хойд Солонгос пуужин турших бэлтгэл ажлаа эхэллээ

Twitter Print
2015 оны 04-р сар 06-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгос өөрсдийн байр сууринаас ухралгүй хагас зуун жил боллоо. Энэ хугацаанд дэлхийн халуун цэгүүдийн нэг нь байсан юм. Үе үе Умардууд пуужин туршиж байна гэсэн мэдээ олны анхаарлыг татдаг. Энэ удаад ч гэсэн Япон тэнгист усан онгоц, нисэх онгоцны хөдөлгөөнийг БНАСАУ-ын Батлан хамгаалах яам, Засгийн газрынхаа дэмжлэгтэйгээр хаасан тухай мэдээлэл энэ сарын эхээр гарлаа. Үүнийг нь Хойд Солонгос тив алгасагч пуужин турших гэж байна хэмээн хардаж байгаа аж. Мэдээж хамгийн түрүүнд Өмнөд Солонгос дээрх мэдэгдлийг хийсэн билээ. Харин дараа нь АНУ-ын Евроази дахь бүсийн төлөөлөгч Вашингтонд илтгэсэн.

БНСУ-ын төв телевизээр гарсан мэдээнд “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэдэг учир энэ өдөр ямар нэгэн арга хэмжээ болох нь тодорхой байсан. Гэхдээ тодорхойгүй хугацаагаар ийм шийдвэр гаргасан нь шинэ пуужин турших гэж байна үзэхэд буруудахгүй” гэсэн байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.