
Япон улсын хилээр орж ирж байгаа хүмүүсийн шинжилгээгээр 5 сарын 1-ны өдрөөс 5 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 147 хүний шинжилгээ нь эерэг байснаас 75 хувь нь болох 110 хүн нь Энэтхэг, Пакистан, Непал улсаас ирсэн хүмүүс байгаагаас үүдэн өнөөдрөөс эхлэн дээрх улс орноос ирэх Япон улсын иргэнээс бусад орны хүмүүсийг хилээр нэвтрэхийг хориглолоо.
Үүнээс үүдэн дэлхийн бусад орнуудад дээрх улсаас ирж буй хүмүүсийн хил нэвтрэх байдалд судалгаа хийж үзэхэд:
Америк улс 5 сарын 4 ны өдрөөс Энэтхэг улсад 14 хоног дотор байсан өгүүлэмжтэй хүмүүсийг хилээр нэвтрэлтийг хориглосон байна. ( Америк улсын иргэншилтэй, Америк улсын иргэдийн гэр бүлээс гадна )
Тэгвэл, Австрали улс 5 сарын 3 ны өдрөөс эхлэн Энэтхэгт 14 хоног дотор байсан өгүүлэмжтэй хүмүүсийн хилээр нэвтрэлтийг хориглосон. Хууль зөрчвөл 5сая 600к иентэй тэнцэх мөнгөн дүнгээр торгоно гэж заасан байна.
Лхагвадоржийн Энхтуяа
Япон улс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.