АНУ Крымийн татарчуудын тэргүүнийг баривчилсан явдлыг буруушаажээ

Twitter Print
2021 оны 09-р сар 06-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын эрх баригчид Крымийн татарчуудын тэргүүн Нариман Желялов болон үндэстний цөөнх болох 45 татарчуудыг баривчилсан явдлыг Вашингтон хатуу буруушааж буйгаа илэрхийлжээ.

ОХУ-д хориотойд тооцогддог Крымийн татаруудын меджлис буюу парламентын орлогч дарга Нариман Желяловыг өнгөрсөн бямба гарагт баривчилсан болохыг АНУ-ын Төрийн департаментаас мэдээлжээ.

Түүнээс гадна Вашингтон дээрх иргэдийг даруй суллаж, Оросын эрх баригчид Крымийн татарчуудыг улс төрийн зорилгоор хавчин шахаж, нэгжлэг байцаалт зэргийг явуулж, шийтгэсээр байгаа гэдгийг онцолжээ.

Оросын Интерфакс агентлагийн мэдээлснээр Нариман Желяловыг дөрвөн хүний хамтаар Перевальное тосгонд байрлах хий дамжуулах хоолойг эвдэлсэн хэргээр барьж саатуулжээ.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба өнгөрсөн бямба гарагт өөрийн твиттер хуудаснаа Нариман Желяловыг баривчилснаар Крым дахь ОХУ-ын балмад үйлдлүүд нэмэгдлээ хэмээн бичжээ.

ОХУ Крымийн хойгийг газар нутагтаа нэгтгэж, ОХУ Украины салан тусгаарлагчдад дэмжлэг үзүүлж эхэлснээс хойш Вашингтон Киевийн хамгийн хүчирхэг түншүүдийн нэг болсон юм.

Украины эрх баригчдын мэдээлж байгаагаар Украины зүүн зүгт хилийн орчим явагдаж буй тулааны улмаас өнгөрсөн 7 жилийн хугацаанд нийт 14 мянган хүн амиа алджээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.