Эмэгтэйчүүд эрчүүдийн заль мэхийг тандаж мэдэх хэрэгтэй

Twitter Print
2015 оны 04-р сар 06-нд 13:21 цагт
Мэдээний зураг,

Манай урд хөршийн Хунань мужид 17 найз бүсгүйтэй залуу амьдарч байна. Тэрээр зөвхөн хамтарч амьдраад зогсохгүй найз бүсгүйчүүдээсээ санхүүгийн тусламж авдаг байсан нь илэрчээ. Юань гэдэг залуу автомашины осолд орж, эмнэлэгт хүргэгдсэн аж. Гэтэл түүний найз бүсгүй гэж өөрийгөө нэрлэсэн 17 эмэгтэй эмнэлэг дээр иржээ. Харин эмч нар үүнийг нь гайхаж, алийг нь жинхэнэ найз бүсгүй болохыг нь тогтоох гэж оролджээ. Үр дүн нь гайхалтай, тэд бүгд Юань гэгч залуугийн найз бүсгүй нь байжээ.

Эмнэлэг дээр ирсэн бүсгүйчүүдийн нэг Шао Ли “Бид хоёр олон сар үерхэж байна. Бас осолд орсон гэдгийг нь сонсоод их уйлсан. Гэтэл эмнэлэг дээр ирээд түүнийг надаас гадна маш үзэсгэлэнтэй олон найз бүсгүйчүүдтэй гэдгийг нь мэдээд сэтгэл санаагаар их унасан” гэсэн бол Ваэ Фан гэдэг эмэгтэй “Би түүний хүүхдийг гаргасан. Харин одоо Юанийг хайрлаж чадахгүй. Гэхдээ би хүүдээ маш их хайртай” гэсэн. Мөн өөр хоёр ч бүсгүй түүнтэй хуримаа хийнэ гэж төлөвлөсөн байв.

Юань залуугийн паян үүгээр зогссонгүй. Өөр нэг эмэгтэй түүнтэй есөн жил найзлаж, санхүүгийн тусламж үзүүлдэг байсан нь илэрчээ. Энэхүү мэдээ дэлхий нийтээр цацагдаж, хүмүүс сэтгэгдлээ маш их ирүүлсэн бөгөөд богино хугацаанд 7000 шахам хүн өөрийн санал бодлоо илэрхийлжээ. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд эрчүүдийг таньж мэдээгүй байхдаа яаран сандран өврөө нээж, өөрсдийн хөнгөмсөг байдлаас амьдралаа үрж байна хэмээн бүсгүйчүүдийн буруутгасан өнгө аястай байгаа гэнэ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.