TIDAL гэж юу вэ? Реппер Jay-Z тайлбарлаж байна

Twitter Print
2015 оны 04-р сар 06-нд 10:39 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн поп хөгжмийн ертөнцөд нэгэн шинэлэг явдал болсон нь алдарт реппер, бизнесмен Jay-Z өөрийн интернэтээр хөгжим түгээдэг TIDAL вэб сайтынхаа нээлтийг хийсэн байна. Түүний нээлтэнд Madonna, Daft Punk, Rihanna, Beyonce, Alicia Keys, Calvin Harris, Kanye West зэрэг томоохон дуучид уран бүтээлчид оролцож TIDAL-д нэгдэж бас дэмжиж байгаагаа хэвлэлийн хурлын үеэр гарын үсэг зурж мэдэгджээ.  

Энэхүү вэб сайт нь бусад Spotify, Beat Music гэх мэт төстэй хөгжим цацдаг компаниудаас ялгагдах зүйл нь гэвэл зөвхөн уран бүтээлчид өөрсдөө удирдаж явуулах талаараа шинэлэг юм байна. Иймээс хөгжимчид уран бүтээлийнхээ төлбөрийг үргэлж зөв шударгаар авдаг болох болно гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Aloe Blacc-ийн дууг нэгэн music stream wеб сайтад 168 сая удаа сонссон байхад үүнийхээ төлөө 4000 доллар авч байсан жишээнээс авахуулаад хөгжимчдийн дууг сонсож буй сонсогчдоос цуглуулсан төлбөрийг дуучдад шударгаар өгдөггүй байна.

Реппер Jay-Z хэлэхдээ, “Хүмүүс бодит хуурцаг, CD худалдаж авах нь багассан. Өнөөдөр хөгжмийг татаж авах нь илүү нийтлэг байна. Харин ирээдүйд энэ явдал үгүй болж, интернэтээр шууд цацагддаг буюу сонсоход хэзээ ч бэлэн байдаг хөгжим илүүтэй ноёрхох болно” гэжээ.  

TIDAL дээр тавигдах хөгжмийн төрөл нь дижитал хөгжмийн хамгийн өндөр чанар болох FLAC (Free Lossless Audio Codec) хэлбэрээр цацагдах бөгөөд энэхүү wеб сайтын үндсэн хэрэглэгч болохын тулд сард ердөө 9-20 доллар төлөхөд хангалттай юм байна.

Эх сурвалж: The Muse

Г.Төгөлдөр, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.