Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Хятадын зургаан иргэнийг албадан гаргалаа

Twitter Print
2019 оны 11-р сар 20-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймагт хууль бус хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 6 иргэнийг албадан гаргаж Монгол Улсад 3 жил орохыг хориглон хар тамга дарсан гэдгийг Гадаадын иргэн харъяатын газрын Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч Д.Баасандулам мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар тус аймгийн төв болон 7 суманд  гадаадын 7 орны 44 иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Гадаадын иргэдийн дотор Америкийн 26, Бельгийн вант улсын 2, Солонгосын 6, Францын 1, БНХАУ-ын 4, Германы 3, харъяалалгүй 1 иргэн байгаа юм байна. Хамгийн ихээр оршин сууж буй америк иргэдийн дотор Энх тайвны корпусын 7 ажилтан бусад нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид болон хувийн хэргээр гэр бүлээрээ оршин сууж байгаа гэнэ. Мөн энэ онд БНХАУ-ын 20 орчим иргэн Хөвсгөл аймагт хөдөлмөрлөх эрхийн визээр ирж ажиллаад буцсан бөгөөд тус аймагт ирж буй гадаадын иргэдэд Гадаадын иргэн харъяатын газрын Хөвсгөл аймаг дахь төлөөлөгч тогтмол хяналт тавин ажиллаж байгаа аж. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.