2013 оны 12-р сар 13-нд 11:40 цагт

Манделаг үдэх ёслол дээр хөгөө чирсэн залуу

Өмнөд Африкийн Сонсголгүй иргэдийн холбооноос Ерөнхийлөгч агсан Нэльсон Манделаг үдэх томоохон арга хэмжээнд хэлмэрчээр ажилласан хүний эсрэг гомдол мэдүүлсэн байна.
Тус улсад төдийгүй дэлхийд данстай энх тайвны зүтгэлтэнг сүүлчийн замд нь үдэх олон улсын шинжтэй арга хэмжээнд төрийн тэргүүний хэлсэн үгийг сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүргэх үүрэгтэй хэлмэрч залуу агаарт гараа савчиж ямар ч утгагүй үйлдэл хийсэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй, арга хэмжээг онлайнаар шууд үзсэн үзэгчид ч дургүйцэж байгаа юм. Түүхэн дэх чухал үйл явдлыг ийнхүү бусниулсан нь арга хэмжээ зохион байгуулагчдын төдийгүй цаашлаад Өмнөд Африкийн хувьд ихээхэн ичгэвтэр хэрэг юм.

Хачирхалтай  нь энэ дүр эсгэгч залууг хэн болохыг хэн ч мэдэхгүй байгаа юм.  

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.