Илтгэлийг амжилттай толилуулах 7 дүрэм

Twitter Print
2018 оны 06-р сар 12-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

Хэрвээ та “толилуулах ур чадварыг сайжруулах зөвлөмж” гэж Google дээр бичин хайвал ойролцоогоор 73 сая орчим мэдээллүүд илрэн гарч ирэх болно. Энэ нь илтгэх, толилуулах ур чадварыг сайжруулах маш олон зөвлөгөө, зөвлөмж байдаг болохыг харуулж байна.

Тэдгээр зөвлөмжүүдийн ихэнх нь “...өөртөө итгэл, найдварын баг өмсгө тэгвэл таны илтгэл амжилттай болох болно.” хэмээн зөвлөсөн байдаг. Гэвч хамгийн чухал нь та хэн нэгнийг дуурайх, эсвэл ямар нэг баг өмсөх гэж ородсоны хэрэггүй. Харин түүний оронд бэлтгэлээ сайн хийж, өөрийнхөөрөө байж чадвал та илүү тайван, тухтай байж илэрхийлэх гэсэн санаагаа чөлөөтэй илэрхийлж үзэгчидтэйгээ зөв холбоо тогтоож чадна.

Хурал, ажлын ярилцлага, томоохон хэмжээний зөвлөгөөн дээрх илтгэл гээд харилцаа холбоо бүр өөр өөрийн гэсэн онцлог бас ялгаатай.

1. Өөрийн сонсогчиддоо дүгнэлт хий. Энэ нь сонсогчид таны ярихыг хүсч байгаа зүйлийг бус өөрсөддөө хэрэгцээтэй, урам зориг, сэдэл авахаар зүйлийг сонсохыг хүсч байдаг. Таны тэдэнд хүргэж буй мэдээлэл үнэн зөв мөн сонсогчдод хамааралтай байхаас гадна хамгийн чухал нь тэднийг хөглөдөг байх хэрэгтэй.

2. Эерэг хандлагыг түгээ. Хэн ч сөрөг хандлагатай хүнийг сонсохыг хүсэхгүй. Санаж яваарай танд өөрийгөө зөвөөр илэрхийлэх маш олон боломж бий. Өөрийн сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ үргэлж хянаж бай.

3. Хэвлийн хөндийн амьсгал нь дуу хоолойг илүү хүчтэй болгодог. Бид амьсгалаа зөв хуваарилж, зөв амьсгал авч чадсанаар бидний дуу хоолой илүү хүчтэй, тод дуугарах болно.

4. Биеийн хэл. Сонсогчидтойгоо нүдээрээ холбоо тогтоон биеийнхээ хөдөлгөөнийг удирдаж сур. Мөн таны нүүрний хувирал таны хүргэж буй мэдээлэлтэй тохирч байх хэрэгтэй.

5. Дуу хоолойгоороо дүрд хувил. Хэрвээ та эерэг зүйл ярьж байгаа бол таны дуу хоолой эерэг байх ёстой. Хэрвээ та сэтгэл хөдөлгөм зүйл ярьж байгаа бол таны дуу хоолой ч мөн адил сэтгэл хөдөлгөм байх ёстой.

6. Манлайлагч бай. Бүх цаг үеийн таны хамгийн дуртай удирдагч болон манлайлагчдыг бодоод үз дээ. Тэднийг харж, сонсож байхдаа эсвэл зургийг нь харан сууж байхад та юуг мэдэрдэг вэ. Тэдний брэнд нь юу байв? Тэд юуны төлөө зогсож байв? Тэдний хамгийн чухал өмч юу байв? Харин одоо эдгээр асууултуудыг өөрөөсөө асуугаад үз.

7. PowerPoint дээр алдаа бүү гарга. Хэрвээ та өөрийн бэлдсэн слайд дээрээ текстүүд гэхээс илүү холбогдолтой гэрэл зураг болон зурган мэдээллүүдийг оруулж өгвөл үзэгчид таны мессежийг илүү хурдан ойлгож бас удаан хугацааны турш хадгалагдах болно. Нэг зураг мянган үгийг зурдаг гэдэг үг байдаг.

www.mlctraining.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.