Эрүүл мэндэд нэн тустай хүрэн манжингийн шүүс

Twitter Print
2018 оны 10-р сар 09-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Та болон таны ойр дотны хэн нэгэн даралт, зүрх судас, чихрийн шижин, цус багадалт зэрэг өвчин зовиуртай бол хүрэн манжингийн органик цэвэр шүүс бүх асуудлыг шийдэж чадах хүчтэй гэдгийг мэдэх үү? Тэгвэл гэрийн нөхцөлд хүрэн манжингийн шүүсийг хэрхэн гаргаж авах жорыг танилцуулж байна.

Хүрэн манжинг хүйтэн усанд сайтар угаана. Хатуу, шороотой хэсгүүдийг сайтар угаагаарай.

Ингээд манжинг хальсласны дараа жижиг дөрвөлжин хэрчинэ.

Танайд жимс, ногооны шүүс шахагч байдаг бол үүнийг ашиглан амархан богино хугацаанд манжингийн шүүсийг автоматаар шахаж болно. Ингээд шүүс маань бэлэн боллоо.

Харин танайд автомат шүүс шахагч байхгүй бол яах вэ хэмээн бодож байгаа бол та санаа зовох хэрэггүй. Манжинг угааж хальсласны дараа ногоо үрэгчинд жижиглэн үрнэ.

Үрсэн хүрэн манжиг маарланд ороож чангалан базаж аяганд шүүсийг шахаж авах болно.

Манжин нь маш шүүслэг нойтон хүнсний ногоо тул хоромхон зуур шүүс нь шахагдана.

Ингээд жинхэнэ байгалийн органик шүүс бэлэн боллоо. Өглөө, өдөр, орой нэг нэг аяга хүрэн манжингийн шүүс ууж байхад зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижин гэсэн гол гол өвчнөөс бүрэн сэргиилж эмчлэхээс гадна таны гоо сайхан, залуу насыг хадгалахад нэн ач тустай амин дэмийн ундаа гэдгийг санаарай.

Эх сурвалж: 1000jor.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • tuya

      (59.153.87.11) 2016-08-04 22:33
      • 0
      • 0

      tuuhiigeer ni shuusiig ni shahaj uuna gesen ug yum uu

      Хариулах