БНСУ гадаадын 10 оронд суух шинэ Элчин сайдуудаа томиллоо

Twitter Print
2019 оны 11-р сар 11-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Засгийн газраас өнөөдөр 10 улсад суух Элчин сайдаа шинээр томилж буйгаа зарласан бөгөөд үүнд Монгол Улс багтсан байна.

Монгол, Малайз зэрэг 10 оронд ажиллаж байхдаа алдаа гаргасан хэмээн шалгагдаж буй Элчин сайдуудын оронд шинээр томилогдох Элчин сайдуудын нэрийг танилцууллаа. Ингэснээр Монгол Улсад өмнө нь БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ли Ёо Хоныг томилсон тухай тус эх сурвалжид бичсэн байна. 

Малайз улсад сууж байсан элчин сайд бэлэг сэлт авсан, ажилтнуудтайгаа зүй бус харьцсан хэргээр эгүүлэн татагдсан бол Монгол улсад сууж байсан элчин сайдыг визний зуучлагчидтай холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын сахилгын хороо шалгаж байгаа юм байна. 

Тэрчлэн БНСУ-ын Гадаад хэргийн яамны Умард Солонгосын цөмийн асуудлын товчооны дарга асан Жон Ёон-Дү Нидерландад, Вашингтон дахь Элчин сайд асан Чён Жүн-Хү Финландад суухаар болжээ.

Түүнчлэн Габонд Рю Чан-Су, Латвид Хан Сэүн-Жин, Суданд Ли Сан-Жон, Гондураст Шим Жэ-Хён, Чилид Жан Кэн-Хо, Парагвайд Вү Ин-Ших нар томилогджээ. Харин Парагвайд сууж байсан хуучин Элчин сайд Ан Мин-Сик Вьетнамын Да Нанг дахь Ерөнхий консулаар томилогджээ.

Эх сурвалж: Yonhap News

А.Ананд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.