Садыр Жапаров Киргизийг авлига, хээл хахуулиас ангижруулна гэжээ

Twitter Print
2021 оны 01-р сар 11-нд 13:44 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Бүгд Найрамдах Киргиз Улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Садыр Жапаров 80 гаруй хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Нэр дэвшигч Садыр Жапаровын хувьд өнгөрсөн оны 10-р сар хүртэл Иссык-Кулийн амбан захирагчийг барьцаалсан хэргээр шоронд ял эдэлж байсан ба Киргизийн парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчид эрх баригчдаас түүнийг суллахыг шаардсанаар тэрээр шоронгоос суллагдсан билээ. Киргиз улс төр, нийгэм эдийгвн засгийн байдал өнгөрсөн жилийн 10-р сард болсон парламентын сонгуулиас хойш тогтворгүй байгаа ба сөрөг хүчнийхэн парламентын сонгуулийн үр дүнг луйвардсан хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж, Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг албан тушаалаасаа огцроход хүргэсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр ялалт байгуулаад буй нэр дэвшигч Садыр Жапаров Киргиз улсыг авлига хээл хахуулиас чөлөөлнө хэмээн амлажээ. Тэрээр, "Бид өмнөх засгийн газрын алдааг давтахгүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бидний амьдралын алхам бүрт авлига хээл хахууль байсан. Харин одооноос эхлэн бид үүнийг тэвчихгүй." гэжээ. Түүнчлэн Садыр Жапаров Киргизийн эдийн засагт тулгараад буй асуудлуудыг 3-5 жилийн дотор шийдвэрлэхээр зорьж буйгаа онцолжээ. Сүүлийн жилүүдэд Киргизд ажилгүйдлийн түвшин огцом нэмэгдсэн нь олон тооны залуусыг хилийн чанадад ажил хайхад хүргэсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалттай зэрэгцэн киргизчууд шинэ Үндсэн хуулийг батлах тухай бүх нийтийн санал асуулгад оролцсон ба шинэ үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдэх аж. Нэр дэвшигч Садыр Жапаровын мэдэгдсэнээр шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээр Киргизд улс төрийн шинэчлэл явагдаж, засгийн газар шинэ бүтцээр ажиллах боломжтой болох аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.219) 2013-12-13 14:28
      • 1
      • 0

      Өрөвдөлтэй юмаа. Ийм ч хэцүү нийгэм байх гэж... Аавынхаа оронд аав болж яваа ахдаа ингэж хандана гэдэг хүн биш, албин чөтгөр л байх даа. Энэ хүнд ер нь зүрх сэтгэл гэж юм байдаггүй байх. Бурханы ямар их гэсгээл үзэхээ төсөөлөхгүй л байна даа.

      Хариулах