2013 оны хамгийн сайхан бүсгүйчүүд тодорлоо

Алдарт “Vogue” сэтгүүл 2013 оны хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг танилцуулаа. Энэ оны хамгийн сайхан бүсгүйгээр Их Британы гүнгийн ахайтан Кейт Миддлтон тэргүүлсэн бол түүний араас дуучин Селена Гомез, жүжигчин Мила Кунис болон Женнифер Анистон, Ким Кардашиан нар удаалжээ.

Сэтгүүлийн редакцийн үзэж буйгаар гүнгийн ахайтны инээмсэглэл болон түүний стилийг өндрөөр үнэлж энэ оны хамгийн дур булаам, сайхан бүсгүйгээр 100 хувийн саналтайгаар тодруулсан байна. Харин дуучин Селена Гомезийн хувьд энэ жил өөрийн имижийг өөрчилж илүү эмэгтэйлэг сайхан харагддаг болсон гэнэ. 28 настай жүжигчин Мила Кунис Холливудын 1960-1970 оны үеийн оддын загвараар хувцасладаг хэмээх үнэлгээтэйгээр гуравдугаарт шалгарчээ.

Харин 40 гарсан ч өөрийн гоо сайхнаа хадгалсаар байгаа холливудын сайхан бүсгүй Женнифер Анистон 2010 оны жагсаалтыг тэргүүлж байжээ. Реалити шоуны од Ким Кардашианг ямагт загвар нь хоцрогдохгүй зүүлт гоёл сонгодог мөн түүний нүүрний будалт нь үргэлж төгс харагддаг гэж тодорхойлжээ. Ингээд дур булаам сайхан бүсгүйчүүдийн фото агшинг хүргэж байна. 

 
  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.