АНУ Франц болон Францын хөрш 4 улсыг халдварын өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалтанд нэмжээ

Twitter Print
2021 оны 12-р сар 07-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төв Франц болон Францын хөрш 4 улсыг халдварын өндөр эрсдэлтэй улс орнуудын жагсаалтанд нэмжээ.

НҮБ-ын Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын судалгаагаар коронавирусын цар тахлаас өмнө Франц улс олон улсын жуулчдын хамгийн ихээр зорчдог газруудын нэг байсан билээ.

Америкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэлтийн төвөөс халдварын эрсдлийн 4-р түвшинд сүүлийн 28 хоногт 100 мянган хүн тутамд халдварын 500-гаас олон тохиолдол бүртгэгдсэн улс орнууд багтдаг ба халдварын өндөр эрсдэлтэй тэдгээр улс орнууд руу зорчихгүй байхыг зөвлөдөг аж.

Францаас гадна Андорра, Кипр, Лихтенштейн, Португал, Йордан, Танзани зэрэг 7 улс халдварын эрсдлийн 4-р түвшинд багтжээ. Эдгээр орнууд руу зорчих шаардлагатай иргэдэд коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан байхыг зөвлөж байгаа аж.

Коронавирусын эсрэг вакцинд бүрэн хамрагдсан ч бусад улс орнууд руу зорчих нь халдвар авах, халдвар тараах эрсдлийг нэмэгдүүлэх учраас иргэдийг хилийн чанад руу зорчихгүй байхыг зөвлөж байна.

Европын улс орнууд коронавирусын цар тахлын давалгаанд өртөж, аялал жуулчлалын салбар нь хохирол амсах өндөр эрсдэлд ороод байгаа билээ.

Франц улсад коронавирусын энэ удаагийн давалгаа илүү хүнд тусч байгаа ба эрх баригчдын зүгээс хатуу арга хэмжээнүүдийг авч эхэлсэн билээ.

Хөрш ХБНГУ мөн ялгаагүй халдвар хамгааллын дэглэмээ чангатгаж, коронавирусын эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тавиад байгаа юм.

Зул сарын баярын яармаг худалдаанууд эхнээсээ цуцлагдаж байгаа ба коронавирусын шинэ хувилбарын тархалт улс орнуудын санааг зовоож байна. Өмнөд Африкт анх бүртгэгдсэн Омикрон вирус нь өнөөдрийн байдлаар 20 гаруй улсад бүртгэгдээд байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.