Эдийн засгийн чуулганы салбар хуралдаанууд эхэллээ

2015 оны 04-р сар 02-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

“Монголын эдийн засгийн чуулган-2015” Төрийн ордонд үргэлжилж байна. Нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Макро эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр болж, өндөрлөсөн бөгөөд дөнгөж сая салбар хуралдаанууд эхэллээ. Одоогоор “Институцийн засаглал ба хамтын ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил”, “Мэдээллийн ёс зүй- хариуцлага” гэсэн гурван сэдвээр салбар хуралдаанууд болж байна.

Энэ жилийн эдийн засгийн чуулганаар “хэвлэл мэдээллийн ёс зүй- хариуцлага” сэдвээр салбар хуралдаан зохион байгуулж байгаа нь урьд өмнөх жилүүдийнхээс онцлог болж байна. Мөн эдийн засгийн хүндрэл хямралыг бий болоход багагүй том нөлөө үзүүлж буй интитуци, засаглалын асуудлыг чуулганд оролцогчид хэлэлцэж эхэллээ.  

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.