“Ливерпуль” С.Жеррардыг хүндэтгэлтэйгээр үдлээ

2015 оны 04-р сар 02-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Английн домогт хөлбөмбөгчин С.Жеррард ирэх зун “Ливепуль” багаа орхино. 1998 оноос хойш 17 жил “Хотон шувуунууд”-ын төлөө тоглохдоо “Премьер лиг”-ийн аваргаас бусад цомыг хүртсэн юм. С.Жеррардыг үдэж гаргах хүндэтгэлийн тоглолт өнгөрсөн ням гарагт “Эйнфильд” цэнгэлдэх хүрээлэнд болсон. Энэхүү тоглолтонд түүний хуучин багийн андууд болон зарим шилдэг тоглогчид урилгаар оролцсон аж.

С.Жеррардын багт Австрали хаалгач Б.Жонес,  хамгаалагчаар Английн Ж.Терри, Г.Жонсон, С.Данн, С.Варнок, Уэльсийн Э.Уилльямс, Ирландын Ж.Арне Рийс, Английн К.Нолан, Ч.Адам, Ж.Сперинг, Испанийн Ш.Алонсо, Голландын Р.Бабел, Португалын Ж.Карлос Тешира, довтлогчоор Уругвайн Л.Суарез, Испанийн Ф.Торрес, Английн Р.Ламберт, Францын Т.Анри нар тоглосон.

Харин С.Жеррардтай олон жил нэг багт хүчин зүтгэсэн Ж.Каррагер эсрэг багийн ахлагчаар томилогдсон. Түүний багт хаалгачаар Испанийн Х.Рейна, Унгарын П.Гулаши, хамгаалагчаар Английн М.Келли, Ж.Фланаган, Испанийн Ж.Энрике, А.Морено, А.Арбелоа, Францын Г.Глиши, хагас хамгаалагчаар Английн С.Давнинг, Ж.Шельи, Бразилийн Л.Лева, Английн Г.Нүүн, Австралийн Х.Кьюэлл, довтлогчоор Ж.Синклар, Зааны Ясан Эргийн Д.Дрогба, Испанийн Л.Гариса, Италийн М.Балотелли, Ф.Борини, Уэльсийн Г.Беллами нар багтжээ.

Энэхүү тоглолтонд багууд 2:2-оор тэнцсэн бөгөөд Ж.Каррагерын залуучуудаас Д.Дрогба, М.Балотелли нар гоол оруусан аж. Харин С.Жеррард тоглолтын 37, 69 дэх минутанд торгуулийн цохилтоос дубль хийж тоог тэнцүүлсэн юм. Төгсгөлд нь “Эйнфильд” цэнгэлдэх хүрээлэнд “Ливерпуль” клубын сүлд дуу “You Will Never Walk Alone” эгшиглэж, хүндэтгэлийн тоглолт өндөрлөсөн юм.

Английн шигшээ болон “Ливерпуль” клубын домогт тоглогч С.Жеррард 1980 оны тавдугаар сарын 30-нд төрсөн. Долоон настайдаа “Ливерпуль”-ийн хүүхдийн академид элсэн орсноосоо хойш өнөөдрийг хүртэл 28 жил нэг клубын нэрийн өмнөөс тоглосон цөөхөн тамирчдын нэг билээ. 1998 оноос эхлэн үндсэн бүрэлдэхүүнд тоглосон бөгөөд “Аваргуудын лиг”-ээс 2005 онд алт, 2007 онд мөнгө, премьер лигт 2002, 2009, 2014 онд мөнгөн медаль, 2001 онд УЕФА-гийн цомын эзэн, 2001, 2005 онд УЕФА-гийн супер цомыг хүртэж байлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.