Баабар: Монголын эдийн засаг хувалзнаасаа салах ёстой

Twitter Print
2015 оны 04-р сар 02-нд 11:39 цагт
Мэдээний зураг,

“Монголын эдийн засгийн чуулган-2015” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Тав дахь жилдээ болж буй уулзалт “Итгэлцэл” уриатайгаар болж байгаа. Энэ удаагийн хуралдааныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж, үг хэлсэн. Мөн нийтлэлч Баабар товч илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг татлаа.

Тэрээр Монголын эдийн засаг эх орончид нэртэй хорлогчид, шантаажчид, хувалзнуудаасаа салах хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Гол нь эх орончид нэртэй эдгээр хүмүүсийг улстөрчид өөрсдөө санхүүжүүлж, тэжээж, эдийн засгаа хорлон сүйтгэж байгаа нь харамсалтай гэлээ. Эх орончид гэх хорлогчид бол улстөрчид өөрсдөө тэжээж, өсгөсөн, “үр могой” бөгөөд одоо энэхүү хорлогчдоос салах цаг болсон гэдгийг нийтлэлч Баабар тавьсан илтгэлдээ дурьдсан юм.

Үүний дараа нэгдсэн хуралдаан “Монголын Улсын Макро эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн дор эхэллээ. Хуралдааныг эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан хөтлөн явуулж, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, судлаач Г.Рагчаасүрэн, Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тае Хьюн нар оролцож байна.

Эдийн засагч Д.Жаргалсайхан хуралдааны эхэнд Монголын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ДНБ-ий өсөлт, инфляци болон гадаадын шууд хөрөнгө оруулалт, төлбөрийн тэнцэлтэй холбоотой тодорхой слайдан мэдээллийг хүргэсэн бөгөөд үүнийхээ дагуу оролцогчдоос асуулт асууж, хариулт авч байгаа аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.