Шүүгчдийн авлигаа хувааж буй бичлэгийг Аюулгүйн зөвлөлд үзүүлжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 01-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 27-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэгвэл АТГ-ынхан шүүгчдийн хэргийг дөрвөн сар шахам шалгаад зургаан шүүгчид холбогдох хэргийг хэдхэн хоногийн өмнө прокурорт шилжүүллээ. Дахиад тодорхой шүүгчдийн хэргийг прокурорын хяналтад шилжүүлэх юм байна.

Тэдний олонх нь Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Энэ нь мөрдөн шалгалтын явцад тогтоогдож буй бөгөөд бүрэн эрх нь түдгэлзсэн 15 шүүгчийн авлигаа хувааж байгаа бичлэг нь АТГ-ынхны гарт оржээ. Уг бичлэгийг саяхан Аюулгүйн зөвлөлийн гишүүдэд үзүүлсэн байна.

Дашрамд дурдахад бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн хоёр нь уг хэрэгт холбогдолгүй гэх байдлаар цагаадах бололтой. Энэхүү мэдээллийн эх сурвалж нь албан ёсных биш тул нэр дурдах боломжгүй болно.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Иргэн

      (139.5.217.53) 2019-11-04 09:09
      • 0
      • 0

      Төрийн бгууллагын дарга нар ичихгүй авилга нэхдэг бдал одоо ч хэвээрээ бга. Ялангуяа уул, уурхайн компаниудтай холбоотой төрийн бгууллагууд, бүр цайчихсан ичих ч үгүй мөнгө нэхээд гөлийгөөд суучдаг

      Хариулах

    • зочин

      (202.9.42.192) 2019-11-03 13:10
      • 0
      • 0

      хатуу хариуцлага тооц!

      Хариулах