“Манчестер Юнайтед” К.Роналдуг сонирхож эхэллээ

Twitter Print
2015 оны 04-р сар 02-нд 08:51 цагт
Мэдээний зураг,

Испанийн “Реал Мадрид” клуб дэлхийн хамгийн үнэтэй наймааны рекордыг эзэмшдэг. Тэд 2001 онд Франц хөлбөмбөгч З.Зиданыг Италийн “Ювентус” багаас 65 сая ам.доллар, 2009 онд Португал тоглогч К.Роналдуг Английн “Манчестер Юнайтед” 80 сая ам.доллараар худалдан авч байлаа. Харин өнөө цагийн хамгийн шилдэг тоглогчдын нэг К.Роналдуг “Манчестер Юнайтед” баг ирэх зун авах хүсэлтээ илэрхийлжээ.

Английн багийн удирдлагууд 108 сая еврогоор авахад бэлэн гэсэн байна. Энэ талаар “Дэйли Экспресс” сонин уламжилжээ. “Улаан чөтгөрүүд” экс тоглогчдоо жилийн 19 сая еврогийн цалин өгнө гэсэн аж. Өдгөө 30 настай К.Роналду нутгийнхаа “Спортинг” клубээс гараагаа эхэлж, 2003 онд Английн “Ман.Юнайтед” багт 12 сая фунтээр ирж байлаа. Түүнээс хойш 2007, 2008, 2009 онд “Премьер лиг”-ийн аварга, 2008 онд “Аваргуудын лиг”, Клубуудын дэлхийн аварга болсон. Харин 2009 оны зун Испанийн Эзэн хааны багт ирснээсээ хойш 2012 онд “Ла Лиг”-ийн аварга, 2014 онд “Аваргуудын лиг”, Испанийн “Супер цом”, “Аваргуудын лиг”, УЕФА-гийн “Супер цом”, клубуудын дэлхийн аваргад түрүүлсэн билээ.

Мөн тоглогчийн хувиар 2008, 2013, 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч, 2008 оны Европын шилдэг хөлбөмбөгчин болсон.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.