Луиз Инасио Лула да Сильва өнгөрсөн ням гарагт Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж, Бразилийн төрийн тэргүүнээр томилогдлоо. Тэрээр 2003-2010 оны хооронд Бразилийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба өнгөрсөн 10-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Жаир Болсонаруг олонхын саналаар ардаа орхиж, ялалт байгуулсан билээ.
Бразилийн Ерөнхийлөгчөөр 3 дахь удаагаа томилогдож буй Лула өмнөх Ерөнхийлөгч Жаир Болсонаругийн хэрэгжүүлж байсан бодлогуудыг буруушаан, "нуран унасан" улс орноо дахин сэргээн босгоно хэмээн мэдэгджээ.
Даваа гарагийн өглөө эрт Бразилийн Конгрессийн ордны гадаа Хөдөлмөрчдийн намын улаан өнгөөр жигдэрсэн дэмжигчид нь цугларсан байлаа.
Тэд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос гадна баярын цэнгүүн үзэхээр Бразилийн өнцөг булан бүрээс иржээ. Бразил улсын төрийн далбааны өнгө бүхий аварга том хоёр тайзан дээр болох дуу хөгжмийн тоглолтонд 60 гаруй уран бүтээлчид оролцжээ.
Лула да Сильва, дэд Ерөнхийлөгч Жиральдо Алкмин нар Конгрессийн ордон хүртэл задгай дээвэртэй машинаар явж, замдаа цугларсан олон руу баяртайгаар даллаж байв.
Өнгөрсөн өдрүүдэд Лула да Сильва, Жиральдо Алкмин нар засгийн газраа бүрдүүлж, төрийн өмчит томоохон компаниудад өөрсдийн дэмжигчдээ томилжээ.
Конгрессийн өмнө хэлсэн үгэндээ Лула да Сильва эв нэгдэл, сэргээн босголт гэсэн үгнүүдийг удаа дараа дурдаж байсан нь цар тахал, улс төрийн тогтворгүй байдлаас болж зөрчилдөөнтэй байгаа Бразилийн өнөөгийн нөхцөл байдалд түүний тавьж буй нэн тэргүүний зорилго аж.
Тэрбээр хэлсэн үгэндээ өнөөгийн нийгэмд ядуусын эзэлж буй хувь хэмжээ, амьдрал, орлого, аж байдлын талаар ярихдаа нулимс дуслуулсан ба тэднийг бусдын л адил өглөө, өдөр, оройн хоолтой болгохын төлөө зүтгэнэ гэдгээ амалжээ.
Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн дэмжигчид тангараг өргөх ёслолын үеэр эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй гэж үзэн Бразилиа мужийн удирдлагууд цагдаагийн 8000 орчим албан хаагчдаа бүгдийг нь хамгаалалтанд гаргажээ.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(129.205.113.153) 2023-06-01 12:59БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Хариулах

Irgen
(107.19.9.109) 2021-05-03 10:04Tiim sh dee
Хариулах
зочин
(192.82.69.250) 2021-05-02 21:56одоо мэдэж бгаа юмуу?
Хариулах
зочин
(192.82.69.250) 2021-05-02 21:55одоо мэдэж бгаа юмуу?
Хариулах