Аугаа их ялалтын баярт Порошенког урьсангүй

Twitter Print
2015 оны 04-р сар 02-нд 09:43 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Моксва хотноо зохион байгуулагдах аугаа их ялалтын 70 жилийн ойн баяр, хүндэтгэлийн параданд Украины Ерөнхийлөгч Петр Порошенког уриагүй. Урилга явуулаагүй” гэж мэдэгдсэн тухай "Новое время" сонинд мэдээлжээ.

Олон улсын хэвлэлүүд зүүн хязгаарт болж буй хямралаас үүдэн Порошенко Путиний саналаас татгалзсан хэмээн мэдээллэх болсон юм. Путин тус баярт оролцох урилгыг анхнаасаа Порошенкод өгөөгүй гэнэ. “Порошенкогийн оронд тус улсын экс Ерөнхийлөгч Виктор Янукович оролцох болно” гэж Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Жил бүр Украины Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт урилга явуулдаг ч энэ жил уламжлалаасаа татгалзсан байна. Путин “Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчид, босогчидтой ямар ч хамааралгүй. Орос Украинд найрсаг хөрш, ахын ёсоор ханддаг” гэж мэдэгджээ.

Владимир Путин ялалтын баярт оролцох урилгыг дэлхийн 70 гаруй орны удирдлагуудад хүргүүлээд байгаа юм. Одоогоор дэлхийн 30 гаруй орны удирдагчид оролцоно гэдгээ мэдэгдэж албан ёсоор хариу ирүүлээд байгаа юм. 

Харин Европын хэд хэдэн орны төрийн тэргүүн нар, тэр дундаа Словакийн Ерөнхийлөгч Andrej Kiska, Литвийн Ерөнхийлөгч Dalia Grybauskaite, Латвийн Ерөнхийлөгч Andris Berzins, Эстонийн Ерөнхийлөгч Toomas Hendrik Ilves, Германы канцлер Angela Merkel, Польшийн Ерөнхийлөгч Bronislaw Komorowski болон Ерөнхий сайд David Cameron нар оролцохоос татгалзсан хариу ирүүлсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Доналд Таск нар мөн оролцох боломжгүйгээ мэдэгдсэн байна.  

Эх сурвалж:http://joinfo.com/world/1001788_What-a-loss-for-Ukraine-Putin-did-not-invite.html

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.235.74) 2015-04-02 11:18
      • 0
      • 1

      Дайны үед байсан нэрийг авч яваа улс орон ялалтын баярыг тэмдэглэлгүй яахав дээ

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.137) 2015-04-02 09:46
      • 0
      • 1

      Украингуйгээр ялалт байгуулаагуй ялалтын баяр Оросын баяр биш. Оросууд фашист турэмгийлэл уйлдэж баяр угтахаасаа ичих естой Улаан талбайд болох жагсаал яг Гитлерийн герман турэмгийлэл уйлдэж байх уеийг санагдуулах болно. Дэлхийн 2-р дайны гол ачааг Украин, Белорусь уурсэн тэдний газар нутаг дээр дайн явагдсан. ЗХУ-ын арми Орос Украин бусад ундэстэнуудээс бурддэг байсан даа. Ихэнх цэргууд украинаас байсан нэрсуудийг нь сонирхоорой

      Хариулах

    • zochin

      (202.21.106.168) 2015-04-01 21:10
      • 0
      • 1

      naad novsh nuud chin ymar ylaltand nuluusun bish ymar hamaatai ym be,augaa ih ylalt mandtugai

      Хариулах