Японы дуучин Кон Ёоко Монголд “Зуурдын сэтгэл” тоглолтоо хийнэ

Twitter Print
2020 оны 01-р сар 28-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Нэгэн цагт Монголын үзэгчдийг байлдан дагуулж байсан Японы "Зуурдын сэтгэл" киноны дууг дуулсан дуучин Кон Ёоко Монголд тоглолтоо хийх гэж байна. Дуучны 50 жилийн дараа гадаадад хийх тоглолт нь Монгол Улсын Соёлын төв өргөөнд 2020 оны гуравдугаар сарын 4-нд товлогдож, тоглолтынх нь билет зарагдаж эхлээд байна.   

1970-аад оны эхээр Монголд хит болж байсан “Зуурдын сэтгэл” киноны цомог 1968 онд Японд худалдаанд гарснаасаа хойш маш олон хүнд хүрч, гурван сая орчим зарагдсан байдаг. Тухайн үед монгол бүсгүйчүүд "Зуурдын сэтгэл" киноны гол дүрийн бүсгүй шиг үсээ засуулж, хувцасладаг байсан аж.

"Пинки" хамтлаг буюу дуучин Кон Ёоко одоо ч урлагийн ертөнцөд өөрийн байр суурийг дархалсан хэвээр байгаа уран бүтээлч юм. Тэрбээр одоо Японд хамгийн алдартай “Хорипро” дуу бичлэгийн компанид харьяалагддаг бөгөөд Япон даяар жилд дөч гаруй аялан тоглолт хийдэг байна.

Дуучин Кон Ёоко найман хүний баг бүрэлдэхүүнтэйгээр Японоос ирэх аж. “Зуурдын сэтгэл” тоглолтоор дамжуулж хоёр орны хоорондох дуу, хөгжимд үндэслэсэн сайхан харилцааг олон түмэнд таниулахыг зорьсон гэж тоглолтыг зохион байгуулагчид ярьж байна.

"Зуурдын сэтгэл" тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт хоёр орны харилцааг харуулсан уран бүтээлүүдийг хүргэнэ. Харин тоглолтын хоёрдугаар хэсэгт Кон Ёоко дуучны урын санд бүртгэлтэй дуунууд эгшиглэх юм байна. Тоглолтыг Япон найруулагч, хамт олон зохион байгуулах ажээ.

Сонирхуулахад, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Такэнори Шимизү "Зуурдын сэтгэл" тоглолтын Ерөнхий продюсерээр ажиллаж буй юм байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • өлзий

      (192.82.71.158) 2020-01-29 10:58
      • 0
      • 1

      1970-д онд залуус хуйларч энэ киног үздэг байлаа

      Хариулах