72 согтуу жолоочийг журамлажээ

Twitter Print
2015 оны 04-р сар 01-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 316  дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  226 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж  11 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртснөөс  сургуулийн насны 2, сургуулийн өмнөх насны 2 хүүхэд, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

Мөн Сайншанд -Улаанбаатар чиглэлийн суудлын 285-р галт тэргэнд зорчиж явсан Баянзүрх дүүргийн 24-р хорооны М гэгч нь гар утсаа алдлаа гэсэн гомдол мэдээллийг төмөр замын цагдаагийн хэлтэст өгчээ. Улмаар тус хэлтсийн ахлах ахлагч Х.Сайхнаа, Б.Батнаран нар шалгахад Говь Сүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багт оршин суух гэгч Г гэгч нь хулгайлсныг илрүүлэн Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.