Элэгний дуртай бас дургүй зүйлс

Twitter Print
2017 оны 02-р сар 18-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Элэг нь хоол боловсруулах эрхтэний нэг учраас өөрт нь зохисгvй хvнс хэрэглэхийг анддаггvй байна. Элэгний vйл ажиллагаа ямар хэмжээнд байгааг илэрхийлдэг дам эрхтэн бол нvд аж. Элэгний vйл ажиллагаа хэвийн бус хvний нvдэнд олон янзын зовиур илэрдэг байна.

Тухайлбал, нvд бvрхэж, хараа муудах, нvд загатнах, шарлах, мах ургах зэргээр мөн толгойн баруун тал өвдөх, баруун ар далаар өвдөх, баруун хавирга дор хvндрэх, шилэн хvзvv хөших, даралт ихдэх, ууртай болох зэрэг шинжvvд илэрдэг байна. Гурван сар vргэлжлэх хаврын улиралын эхний хоёр сар гаруй хугацаанд хvний элэг, vлдсэн сар хvрэхгvй хугацаанд дэлvv, нойр булчирхай дэлгэрдэг байна. Энэ vед хvний биеийн хий цусны гvйдэл бадарч шар ус ба хөлсний сvв нээгдэж биеийн илч гадагшилдаг байна. Элэг дэлгэрэх энэ цагаар хоол хvнсэндээ хайхрамжгvй хандсанаар дээрх зовиур илэрч элэг өвчлөхөд нөлөөлдөг гэнэ.

ЭЛЭГ ЮУНД ДУРГVЙ ВЭ?

Өтгөн хийцтэй цай, буцалгасан өтгөн аарц, халуун ногоо, кофе, шоколад, утсан хиам, утсан гахайн мах, утсан загас, хоносон хоол, цуу, кетчуп бусад амтлагч, шарсан төмс, тарган хонины мах, архи дарс. Мөн гурилаар зуурч хийсэн аарц элгэнд маш муу ажээ.

ЭЛГЭНД ЮУ САЙН БЭ?

Харин Алим, алимны компот, лийр, усан vзэм, загас, тахиа, vхрийн мах, хярам, төрөл бvрийн байцаанууд, тvvхий лууван, ногоон цай, лимон, самар, хүрэн манжин, сармис, цагаан будаатай хоол нэн сайн аж. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.