Шатаж байсан цайны газраас 39 иргэний аварлаа

Twitter Print
2015 оны 03-р сар 31-нд 14:32 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Зочид гудамжны 64 дүгээр байрны 1 дүгээр давхарт “Beam” цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг НОБГ-т өгчээ. Энэ дагуу Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг очиход 3х4 метрийн хэмжээтэй цайны газрын гал тогооны хэсэг шатаж байсныг унтраасан байна. Утаажилтын бүсээс нийт 39 иргэнийг гаргаж амь биеийг нь авран хамгаалжээ.

Мөн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 389  дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 16 бүртгэгдэж 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртснөөс  сургуулийн насны 2 хүүхэд, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 2 Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.