Талийгаачийг долоо хоног зодсон байх хэмээн ар гэрийнхэн нь хэллээ

Twitter Print
2014 оны 12-р сар 12-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгийн харьяат 20 настай эмэгтэйг найз залуу нь зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарч, аюулын харанга дэлдсэн.Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан олон нийтийн сүлжээгээр иргэдийн зүгээс Хүний эрхийн хуульч М.Ичинноровт хандан хохирогч эмэгтэй Б.Цэдэн-Ишийн хэрэгт өмгөөлөл үзүүлэх хүсэлтийг уламжилжээ.

Уг хүсэлтийн дагуу өмгөөлөгч М.Ичиноров уг хэргийг сонгон авч ажиллахаар болсон байна. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач 20 настай байжээ. Гэхдээ ирэх дөрөвдүгээр сард 21 нас хүрэх байсан аж. Тэрбээр гадаадын хөрөнгө оруулалтай нэгэн компанид орчуулагчаар ажиллаж байсан юм байна. Япон хэлтэй, даруу төлөв  зантай эмэгтэй байсан гэдгийг ойрын эх сурвалжууд нь гэрчилж байна.

Хохирогч эмэгтэйн ээжийнх нь төрсөн эгч хотод амьдардаг бөгөөд талийгаач эмэгтэй найз залуу болох Н.Алтанхүүдээ хэд хэдэн удаа зодуулж зугтаж ирж байсан гэдгийг хэлж байна. Зодуулаад зугтаж ирэхдээ хавирга нь хугарсан, хэвлийн тус газраа хүнд бэртэл авсан нь эмнэлгийн үзлэгээр нотлогдож байсан гэнэ. Түүнчлэн найз залуудаа зодуулан хэвтэрт орчихоод Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирэхэд нь Н.Алтанхүүгийн эцэг эхийг  эгч нь дуудаж ирүүлээд “Дүүг минь зодоод ямар болгосныг хараач, та нар” гээд уйлахад нь “Бид харж яах юм” хэмээн үл ойшоосон байдлаар ар гэрийнхэнд нь ханджээ. Өдгөө талийгаачийн эцэг, эх сэтгэл санааны гүн хямралд орсон байгаа тул ярилцлага өгөх боломжгүй гэдгийг хэлж байна. Ар гэрийнхэн нь талийгаачийг найз залуудаа хоёр өдөр бус долоо хоног зодуулсан байх магадлалтай гэж хардаж байгаа аж.

Одоогоор хуульч М.Ичинноров сэжигтнээр татагдан хоригдоод буй Н.Алтанхүүгийн хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй бөгөөд ирэх долоо хоногт Баянхонгор аймагт очиж ар гэрийнхэнтэй нь уулзах юм байна. Түүнчлэн М.Ичинноров “20 настай охины хэрэгт анхаарлаа хандуулна. Энэ бол нэг хүний асуудал яригдаж буй мэт боловч нийгмийн, соёлын гээд маш олон цогц асуудлыг үүгээр дамжуулан хөндөх учиртай. Миний энэ хэргийг "кейс" болгож авсан үндэслэл нь үүгээр дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн хуулийг шинэчлэх, хэрэгжүүлдэг механизмтай болгох, Гэр бүлийн хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааг бий болгоход нөлөөлөхийг оролдоно. Түүнчлэн хүчирхийллийг үл тэвчих, хүчирхийлэлгүй зан суртахуунтай нийгэм, соёл, боловсролын тогтолцоог бий болгоход нөлөөлөхийг хүсч байна” гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өгч байна.  Эл хэрэгтэй холбогдуулан Хүний эрхийн хуульч М.Ичиноровтой хийсэн ярилцлагыг тун удахгүй хүргэнэ.

Д.Урин

2013.12.12

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.26.194.94) 2013-12-13 08:27
      • 0
      • 0

      Sain baina. Ichinnorov huulichid bayarlalaa. Uul ni mundag heltei ustai, olon ulsyn huulich hun ter Malaysid nas barsan ohiny hergiig neg barij avaad hunii naimaany araas neg zorig gargaad oroodohvol ih yum hiih hun dee gej bi boddog yum.

      Хариулах