Стресс нь бөөрний өвчинг улам даамжруулдаг

Twitter Print
2020 оны 12-р сар 19-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

СТРЕСС НЬ БӨӨРНИЙ ӨВЧИНГ УЛАМ ДААМЖРУУЛДАГ

Гэнэтийн, санамсаргүй, урьдчилан төлөвлөөгүй аливаа тааламжгүй явдлуудаас болж сэтгэл санаа, бие махбодь доройтон хямрахыг стресс гэнэ. Стресст дараах зүйлс орно.

*Ажлын хэт ачаалал

*Ажил, амьдралтай холбоотой өөрчлөлт

*Гэр бүлийн таагүй харилцаа / Гэр бүл салалт, хэрүүл маргаан/

*Найз нөхдийн эв түнжин алдагдах

*Хайртай дотны хүнээ алдах

*Нийгмийн өөрчлөлт

Стресс даавар

Бөөрний дээд булчирхайгаас ялгардаг дааврыг кортизол буюу стресс даавар гэж нэрлэдэг. Энэ даавар нь цусны урсгалд орж, тархины гипоталамус болон өнчин тархины хамтаар дархлааг дэмжих болон цусны даралтыг хянах зэрэг үйл ажиллагааг дэмждэг.

Гэвч архаг стрессд орсноор бидний биед кортизолын хэмжээ зохих хэмжээнээс ихсэх эсвэл багасах аюултай бөгөөд хэт их кортизол нь бөөрний цусан хангамж буурах, ренин ялгаралт ихсэх, артерын даралт ихсэх, бөөрний өвчинг даамжруулдаг байна Мөн стресс дааврын нөлөөгөөр толгой өвдөх, зүрх дэлсэх, ходоодны хүчил багасан хоол шингээлт муудаж, хоол боловсруулах эрхтнүүдийн хямрал үүсэх, уушгины гуурсан хоолой тэлж, амьсгаадах зэрэг зовиур илэрнэ.

Удаан хугацаанд, хэтэрхий их буюу архаг стресстэй явах нь биед хортой. «Түгшүүрийн дохио» байнгын асаатай байвал юу болох вэ? Уурлаж гуниглана, мартамхай болно, юмыг тогтож бодож чадахгүй, эсвэл сандарч тэвдэнэ. Таны зан авир өөрчлөгдөж, ялангуяа бусадтай харьцахад нөлөөлнө. Архаг стресст орсон хүн архи дарс хэтрүүлж хэрэглэх, хориотой эмийн бодист донтох, хэтрүүлж идэх, тамхи татах гэх зэрэг муу зуршилд автан стрессээ тайлах арга хайдаг. Ингэх нь сэтгэл гутрал, архаг ядаргаанд орж, амиа хорлох тухай бодоход ч хүргэдэг. Иймээс та бөөрний өвчнийг даамжруулахгүй байх зорилгоор стрессийг даван туулах дараах аргуудыг хэрэгжүүлээрэй.

1. Аль болох үүсээд буй асуудлыг дор дор нь шийдэхийг хичээгээрэй. Асуудлаасаа зугтах тусам таны стрессдэх хугацаа уртасна.

2. Оюун санаа бодлоо цэгцлэх хэрэгтэй. Үүнд бясалгал хийлгэх , амар тайван орчинд ганцаараа байх орчинг өдөрт 15-20 минут гаргах.

3. Таны стресстүүлж байгаа зүйлийн талаар хэн нэгэнд хэлж мэдрэмжээ гадагшлуулаарай. Энэ нь танд тайвшрал авчирч, асуудлыг шийдэх гарц гаргаж өгнө.

4. Ус ихээр уухад кортизол дааврыг биеэс гадагшлуулж, стрессийг бууруулна Мөн чихэрлэг ундаа, кофегоо аль болох уухаас зайлсхийгээрэй.

5. Дасгал хөдөлгөөн 30 минутын турш өдөр бүр хийгээрэй . Хөлс гаргах хэмжээний эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх нь биений ядаргааг тайлж, оюуны стрессийг бууруулдаг нь олон судалгаагаар батлагдсан байдаг.

6. Гүнзгий амьсгаа өдөр бүр 3-4 удаа авч байгаарай.

7. Орчиноо цэвэрлэ. Ялангуяа гэрээ цэвэрлэж, хэрэггүй зүйлсийг хаях нь стрессийг бууруулдаг.

8. Бодлоо засаарай. Бодол эерэг байж бие эрүүл болдог Иймээс та бодлоо аль болох эерэг байлгахад анхаарч, талархдаг зүйлсээ бодож, хайртай хүмүүстэйгээ цагийг илүү их өнгөрүүлээрэй.

Эх сурвалж: Himalaya doctor

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.