Сүүлийн ганцхан жилийн дотор Украйнд 6,000 гаруй хүн амиа алдлаа

Twitter Print
2015 оны 03-р сар 31-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Украйны зүүн хэсэгт энэ сарын 21-нээс 27-ны өдрүүдэд мөргөлдөөн гарч олон хүний амь үрэгджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр 13 хүн алагдаж, 50 гаруй хүн шархадсан аж. Гэхдээ шархадсан хүмүүсийн ихэнх нь үхлийн шарх авсан тул амиа алдсан хүний тоо нэмэгдэх хандлагатай байна. Дайны гал ассан бүс нутагт НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн төлөөлөгчид ажиллаж байгаа гэнэ. Тэд долоо хоног бүрийн даваа гарагт тайлан илтгэл тавьдаг бөгөөд өчигдрийн илтгэлд хамгийн сүүлийн байлдааны ажиллагааны талаар дурдсан юм.

Украйнд дайн эхэлсэн сүүлийн нэг жилийн хугацаанд 6,000 гаруй хүн амиа алдаж, 15,000 гаруй хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн ихэнх нь энгийн иргэн байв. Олон улсыг хамарч болзошгүй энэ мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулахаар НҮБ чадах бүхнээ хийж байгаа ч тодорхой үр дүнд хүрэхгүй л байна. Үүний тод илрэл нь тус улсад одоо хүртэл буун дуу гарсаар байгаа билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • commentchin

      (202.179.11.202) 2015-03-31 10:33
      • 0
      • 0

      erkh choloo tusgaar togtnoliin une tsene tavin saya khuntei orond zurgaan myanga baikh l asuudal neg mujaa aldsan dakhiaad khoyor muj statustai bolson enenii achaar ekh kheleeree yarj erkh choloogoo olson shuu

      Хариулах