Англи, Словак “Евро 2016”-г зорих эрхээ бараг авлаа

Twitter Print
2015 оны 03-р сар 31-нд 09:17 цагт
Мэдээний зураг,

Европын аваргын урьдчилсан шатны ээлжит тоглолт боллоо. Хэсгийн тав дахь тоглолтонд Исланд-Казахстаныг 3:0, Бельги-Кипр 5:0, Босни-Андорра 3:0, Уэльс-Израйль 3:0, Испани-Украйн 1:0, Словаз-Люксембург 3:0, Беларусь-Македон 2:1, Герман-Гүрж 2:0, Шотланд-Гибралтар 6:1, Словак-Сан Марино 6:0, Швейцарь-Эстони 3:0, Англи-Литви 4:0, Хойд Ирланд-Финланд 2:1, Унгар-Финланд 1:0, Австри-Лихтейнштейн 5:0, Швед-Молдав 2:0, Азербайжан-Мальт 2:0, Хорват-Норвеги 5:1, Албани-Армени 2:1, Португал-Сербыг 2:1-ээр тус тус хожсон.

Харин Болгар-Итали 2:2, Ирланд-Польш 1:1, Чех-Латви 1:1, Голланд-Турк 1:1, Унгар-Грек 0:0-ээр тэнцсэн юм. Мөн энэ тойрогт оноолт таарсан ОХУ-Монтенегрогийн тоглолт түр хойшиллоо. Монтенегрогийн нийслэлд болсон уг тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэж, зарим тоглогчид гэмтэл авсан.

Ирэх онд Франц улсад Европын аваргын тэмцээн болох бөгөөд эхний таван тойргийн дараах байдлаар Англи, Словак нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж байна. Харин Европын аварга цол хүртэж байсан Герман, Испани, Голланд, ОХУ, Данийн шигшээ багууд хожигдсон. Одоогоор Чех, Уэльс, Словак, Польш, Англи, Румын, Австри, Хорват, Португал хэсгээ тэргүүлж байгаа аж.

Ялангуяа Англи энэ удаагийн сонгон шалгаруулалтанд тун амжилттай оролцож байна. “Гурван арслангууд” үлдсэн таван тоглолтоос 7-9 оноо авахад л Францыг зорих тийзээ захиална. Мөн Словак гайхалтай байж, Испани, Украйн, Беларусь, Македон, Люксембургийг дараалан хожиж, 15 оноотой болсон. Үлдсэн тоглолтуудаас Испаниас бусад өрсөлдөгчөө аргалж чадвал “Евро 2016”-д тоосоо өргөх болно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.