Ц.Мөнхбаяр нар гурав дахь удаагаа уучлал хүслээ

Twitter Print
2015 оны 03-р сар 30-нд 18:45 цагт
Мэдээний зураг,

Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрч, буун дуу гаргасан шүүхээс ял аваад буй Ц.Мөнхбаяр Ерөнхийлөгчид хандан уучлал хүссэн захидлаа гурав дахь удаагаа хүргүүлж буйгаа өнөөдөр дуулгав.

Энэ талаар Ц.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Д.Ганболд “Ерөнхийлөгч хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Мөнхбаяр нарыг өөрсдийн гараар уучлал хүссэн өргөдөл гаргаагүй гэж ярьсан. Тэд хоёр удаа уучлал хүссэн байхад Ерөнхийлөгч одоог хүртэл мэдээгүй байгааг гайхаж байна. Ерөнхийлөгчийн зөвлөх, хуулийн багийнхан хариуцлагагүй ханджээ гэж үзэж байна. Тиймээс энэ удаа дахин хүсэлт гаргаж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж Ерөнхийлөгчийн сонорт хүргэхийг зорилоо” гэсэн юм.

Мөн тэд Г.Болдбаатарын биеийн байдал маш муу байна. Тиймээс Ерөнхийлөгч энэ асуудалд уужуу тайван хандаж, анхаарал хандуулна гэдэгт итгэж буйгаа дуулгалаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.